Н.Алтанхуягийн зүтгэлээр 2012 онд парламентын сонгууль, хотын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялчихаад угаасаа ялдаг нам гэж боддог болчихсон юм. Үнэндээ 1996 оны анхны ялалтаас хойш парламентад цухуйгаагүй нам шүү дээ. 62-ын бүлэг ч болж, их эвсэл ч болж, үндэсний эв нэгдэл ч зохион байгуулж явсан үр дүнд нь МАНАН гэгдэж, чиргүүл болж зүүгдсэн.
"Хэрэг илэрсэн хойно цэцэн ноён олон” гэгчээр гурав дахь ялалтын маргаашаас погоноо гялалзуулсан хуримын генералууд тодорч, хоорондоо зодолдоод нэг хартал өнөө ялалтыг нь авчирсан Н.Алтанхуяг нь хойморт ч үгүй, оронд нь хэн нь суугаад, хэн нь буугаад байгаа нь ойлгомжгүй, "архи авчирсан нь” хоймор суудаг нэг тийм "тасарчихсан” улсын найр болоод дуусав аа.
Тэгээд яахав дээ, жамтай юм жамаараа болж 2016 онд "Хурим hайхан бол оо, хүргэн үхээ” гэлцээд тамхиа шившиж суухдаа тулав. Н.Алтанхуяггүй АН мөн л дөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих