IP TV буюу интернет, кабель, суурин утасны гурвалсан үйлчилгээ
үзүүлэх зорилготой компаниудаас Харилцаа холбооны зохицуулах хорооны
эсрэг гомдол гаргаж ШӨХТГ-т ханджээ.
Тодруулбал, компаниуд зохих шаардлагыг хангасан байхад ХХЗХ-ноос зөвхөн "Skymedia”, "Univision” гэх хоёр аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгч, бидэнд зөвшөөрөл өгөхөөс татгалзаад байна гэх гомдлыг өгчээ. Энэ дагуу ШӨХТГ-аас шалгалт хийхэд компаниудын талаархи гомдол үндэслэлтэй гэдэг нь тогтоогдсон бөгөөд ХХЗХ-ноос дээрх хоёр компанид давуу эрх олгож, бусад IPTV-гийн үйлчилгээ үзүүлэх компаниудад эрх өгөхгүй байна гэж тэд үзжээ. Улмаар ШӨХТГ-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд албан шаардлага хүргэсэн байна. Харин ХХЗХ-ноос IPTV-гийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын дахин сонгон шалгаруулах тендер зарлажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих