
Гэгээн хайрын баяр буюу Валентиний өдөрт зориулж ЭАҮЭНХорооноос эрүүл мэндийн салбарт гэр бүлээрээ ажиллаж буй хосууддаа хүндэтгэл үзүүлэх "ХОС ОРЧЛОН” цэнгүүнийг зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбарт гэр бүлээрээ ажиллаж буй 29 хос байгаагаас тус үйл ажиллагаанд 14 хос гэр бүл оролцсон байна. Цэнгүүнд хамгийн өндөр настай хосуудаас дурсамж яриа сонсох, гэр бүлдээ хайрын захидал бичих, өөрийн хосыг таних зэрэг олон төрлийн хөгжилтэй арга хэмжээ болов. Тус арга хэмжээг ажилтнуудынхаа гэр бүлийг дээдэлсэн, бусдад үлгэр жишээ болохуйц онцлог арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=22593
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих