Хамаг бvгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хvмvvс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг...
Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөстөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хvv шантрах ёсгvй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илvv гарч, жигvvрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хvний vр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хvv минь, бас охид минь, хvvхдvvд минь
Цохолж ирэх vйлийн vрээс бvv зугт, бvv ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хvлээж сурсан юм шvv!...
Орох оронгvй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгvй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бvхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан тvмэндээ мууг vйлдэвч , хариуд нь сайныг бvтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагvй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бvхнээ өөрөө хяна , сэтгэ
Хvсэл бvхэн биелэх албагvй , чандалж хорь,
Хvрэхийн эцэсгvй тэнгэр шиг бай, vнэнийг тэмтэр!...
Юм бvхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргvй
Юлд атгасан хvн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргvй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмнө хөвгvvнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид vйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггvй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бvхнийг хийсгэдэг юм
Саваагvй амьтдын зиндаанд бvv уна !...
Эрх мэдэлтэй хvн хилэнц нvглээс зайлахгvй
Эд баялагтай хvн хvсэл шуналаас хагацахгvй
Ертөнцийн бvх юм хэмжээтэйг бvv март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина
Энгийн хvн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бvv орооцолд!...
Yнэтэй цайтай бvхнээ бусдад өгч сур, бvv харамс
Yvрд оршихгvйн учир тус болох vйл бvтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггvй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Yг яриа хэрэггvй газарт харцаараа өгvvлж сур,
Yнэн худлыг ялгах аргагvй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хvмvvст
Өөр шигээ бvv итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хvv минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хvлцэн тэвчихээс илvv гавьяаг би мэдэхгvй!...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих