Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар О.Магнайг томилсон байна.
О.Магнай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрын даргаар ажиллаж байгаад хамтарсан Засгийн газар байгуулагдаж, У.Хүрэлсүх Шадар сайд болох үед түүнтэй ёс суртахуун зарчим, үнэт зүйл таарахгүй хэмээн өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан юм.
Тэрбээр 1982 онд төрсөн, эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй. 2009 онд Ардчилсан намын гишүүнээр элссэн байдаг.
УИХ-ын 2016 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт өвдөг шороодсон юм.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=22639
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих