Хэрлэн сумын Засаг дарга болон Улсын тэргүүний лабортори Хан-Уул цогцолбор сургуулийн нэрэмжит бүсийн медальт олимпиад 15 дахь жилдээ зохион байгуулагдаж өнөөдөр дүнгээ гаргалаа. Энэ удаагийн олимпиадыг Зүүн бүсийн чанартай болгон зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр болсон шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх, аймгийн төвийн ЕБС-иудын захирал болон албаны бусад хүмүүс оролцлоо.
2016-2017 оны хичээлийн жилийн олимпиадад багш сурагчид нийт 1811 хүн оролцсон бөгөөд 273 багш, 1538 нь сурагчид оролцжээ. Хэнтий, Сүхбаатар аймгаас нийт 80 орчим багш, сурагчид оролцож байгаа бөгөөд жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж энэ жил нийт 22 ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид оролцсон байна.
Олимпиадыг Улсын төрөлжсөн олимпиадын бүх төрлүүдээр зохион байгуулдаг. Энэ хичээлийн жилийн олимпиадын нэгдсэн үнэлгээгээр нийт 54 төрөлд:
- Нэгдүгээр байр – Б.Батсүх захиралтай Улсын тэргүүний 1-р сургууль
- Хоёрдугаар байр – Г.Бүдтуяа захиралтай Улсын тэргүүний, лабортори Хан-Уул цогцолбор сургууль
- Гуравдугаар байр – М.Наранжаргал захиралтай 8-р сургууль
- Тусгай байр – Хэнтий аймгийн Х.Алтанцэцэг захиралтай 1-р сургуулийн хамт олон тус тус эзэлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих