Дорнод аймгийн аж үйлдвэрийн салбарт оны эхний 3 сард оны үнээр 15866.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15924.8 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлууллаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бүтээгдэхүүн 0.4 хувиар, борлуулалт 2.2 хувиар тус тус өссөн байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын өсөлтөд нүүрс олборлолт, цахилгаан, усан хангамжийн үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 77.7 хувийг төрийн, 22.3 хувийг хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэжээ.
Cтатистикийн мэдээлэлд хамрагдсан гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад цахилгаан 7569.1 мян.квт.цаг-аар, цэвэр, бохир ус түгээлт 108.7 мз, нүүрс 5.1 мянган тонноор тус тус илүү үйлдвэрлэгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих