Бид Дорнод нутагтаа Гадаад, дотоодын аялагч жуулчдыг олноор ирүүлэх, түүнчлэн соронзон лугаа адил татах Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор "Дорнод аймгийн Аялал жуулчлал-Инноваци" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2017.04.15-ны өдөр зохион байгуулсан билээ.
Тус хуралд эрдэмтэн судлаачдын 30 орчим илтгэл хэлцэгдсэн бөгөөд бид эдгээр илтгэлүүдийг төсөлт ажил болгон үe шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын дараагаар Профeссор О.Сүхбаатарын "Өүлэн эх, Бөртэ хатны уугуул нутаг бол Дорнод аймаг мөн" гэдэг илтгэлийг ажил болгож Их хатадын төрхөм нутгийг олж тогтоох зорилгоор эрдэмтэн судлаачид түүхэнд тэмдэглэгдсэн газар нутагаар дахин явж нягталсан байна.
Их хатадын нутаг болох Хонгорэйдийн, Олхонууд аймаг нь одоогоор Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр бүхлээрээ, Цагаан-Овоо сумын зүүн хэсэг хамрагддаг байна.
Профeссор О.Сүхбаатар нь Монголын нууц товчооны газар усны нэрийг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн даалгавраар 1968 оноос эхлэн судалж эхэлсэн бөгөөд судлах явцдаа 1971 онд Дэй сэцэний нутаглаж байсан Олхонуд аймгийг, Eсүхэй баатрын Татаруудад хорлогдсон газар, Бөртэ хатан, Өүлэн эхийн төрхөм нутгийг ийнхүү өөрийн биeэр морьтой явж туршиж судалж байжээ.
Эдүгээ 26 жилийн дараа Өүлэн эх, Бөртэ хатны төрхмийг олон жилийн хөдлөшгүй судалгааны үр дүнд ийнхүү олж тогтоосон байна.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих