Аймгийн Засаг даргын Тамгы газраас "Нутгийн хөгжил сум, багаас” сэдэвт Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нарын сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын орлогч Ш.Ёл, Засаг даргын Зөвлөх Бас-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцлоо. Сургалтын зорилго нь Монгол улсын хууль тогтоомж, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, сурталчлах таниулах, Засаг захиргааны анхан шатны нэгж Багийн удирдлагыг чадавхжуулах, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг төр, орон нутгийн бодлого шийдвэрт тусгаж, төр-иргэний харилцааг сайжруулахад оршиж байна.
Сургалтаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх холбогдох хэлтэс, газрын дарга нар хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон холбогдох хэлтэс, газрын дарга нар Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилтын талаарх мэдээлэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал холбогдох хэлтэс, газрын дарга нар Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмадын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Тэтгэврийг урьдчилан олгох журам, Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаанд өөрчлөлт орсон иргэдэд тахир дутуугийн тэтгэвэр тогтооход баримтлах заавар, сайн дурын даатгал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн талаарх мэдээлэл, ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Б.Мөнгөнтуул Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэдээлэл, ЗДТГ-ын Цэргийн штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч О.Ганзориг холбогдох газар, ангийн дарга нар Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаарх мэдээллийг тус тус хүргэсэн.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.












Сэтгэгдэл бичих