
Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрынхан цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх энэ жилийн ажлаа эхлүүлжээ.
Цаг уурчид хуурайшилт ихтэй байгаа Баян-Уул суманд хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж, лхагва гарагийн шөнө 00.40-01.00 цагт үүлэнд нөлөөлөх пуужин хөөргөсөн байна.
Үүний дагуу хуурайшилт их болон түймрийн голомттой байсан нутгийг хамран Баян-уул, Дашбалбарт 15мм, Баяндунд 10мм, Гурванзагал, Цагаан-Овоод 6мм, Сэргэлэнд 2мм, бусад нутгаар 0.0-1.0 мм тунадас орсон байна.
Цаг агаарт нөлөөлөх энэхүү ажиллагааг аймгийн УЦУОШГ-ын "Онон Бороо” экспедиц 2012 оноос хойш хийж гүйцэтгэж байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих