Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу сумын төсөвт байгууллагуудын өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт шалгалт хийх ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ажлын хэсэгт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчид болон аймгийн Орон нутгийн өмийн газрын мэргэжилтэн, сумын Засаг даргын Тамгын мэргэжилтнүүд орсон байна. Ажлын хэсгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Б.Содхүү ахалж байна. Ажлын хэсэг шалшгалтын дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд 2017 оны 05 дугаар сарын 25-ны дотор нэгтгэн танилцуулна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=23707
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих