Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул үндэсний сурын ахмад харваач
Базарын Чимэдцэрэн, түүний хүү Чимэдцэрэнгийн Ол нарын нэрэмжит Баян-Уул
сумын НЭЭЛТИЙН харваа 2017.05.15 өдөр халх, буриад, хүүхдийн харваа
гэсэн төрлүүдээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг харваанд 30 гаруй
харваачид цэц мэргээ сорьж Буриад сурын эрэгтэй төрөлд 1-р байранд
Б.Дамдиндорж, 2-р байранд Л.Энхбат, 3- р байранд Д.Бүрэнбөхтулга,
эмэгтэй төрөлд 1-р байранд П.Уранчимэг, 2-р байранд Г.Болорчимэг, 3-р байранд
Д.Лхамсүрэн нар шалгарсан бол Халх сурын төрөлд 1-р байранд Т.Дүгэржав,
2-р байранд Х.Батчулуун, 3-р байранд Д.Бүрэнбөхтулга нар шагналт
байранд шалгарсан байна. Энэхүү харвааг жил бүр уламжлал болгон ивээн
тэтгэж байгаа Б.Чимэдцэрэн, түүний хүү Ч.Ол нарын гэр бүл үр хүүхэд,
Бавж барас ХХК-ий захирал Ч.Лхагва түүний гэр бүлд сумынхаа нийт
харваачдын өмнөөс талархал илэрхийлж байна. Та бүхнийг алтан шар зурхай
өнөд ивээх болтугай.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=23742
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих