1981 онд археологич Д.НаваанСонгинохайрханы Дадарт уулын баруун амнаас алтан бүстэй дайчин шарил олсон юм.Олдворыг анх олсон доктор Д.Навааналтан бүсийг тухайн үед амьд сэрүүн байсан Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, олноо эрдэмтэн гэж хүндлэгдсэнО.Намнандорж, Ардын зураач Ядамсүрэн нарт үзүүлэхэд "Жамухын бүс” гэсэн ажээ.Сүүлд АНУ-ын монголч эрдэмтэн Хангины Гомбожав ч гэсэн "Эргэлзэх хэрэггүй. Жамухын алтан бүс мөн” гэж тайлсан.Үнэхээр алтан бүс Жамухын бүс юм бол шарил нь түүнийх мөн үү? Мөн бол одоо хаана хадгалж байгаа вэ?
ШУ-ны доктор, профессор Д.Түмэнгийн хэлснээр энэхүү хүн нь монголчуудын 30 орчим хувьд нь байдаг "С3С” гэсэн эхийн талаас удамшдаг гентэй байсан аж. Харин өнөөгийн бидэнд буй мэдээллээр аймаглан судлах боломж байхгүй. Тиймээс яг хаанаас гаралтай, хэн бэ гэдгийг бүрэн дүүрэн тогтоох боломжгүй. Харамсалтай нь, алтыг нь аваад авдрыг нь гэгчээр алтан бүсийг нь Эрдэнэсийн санд,XIIIзууны монгол хүний хөгжлийгилтгэх шарилыг нь сургуулийн агуулахад хаяжээ. Өнөөдөр түүхийг үнэт олдвор ийнхүү зориулалтын бус газарт хэзээ л бол хэзээ сувдаг сэтгэлтнүүдийн шуналын золиос болоход бэлэн байна.
ЖАМУХЫН ОНГОНЫ МӨРӨӨР (2-р хэсэг)
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих