Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрхтэн тотголцооны эмгэгийг эрт илрүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.7-д, аймгийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийг Засаг даргын А/38 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт 1, 2, 3, 8 дугаар багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, багийн иргэдийн төлөөлөл, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцон, 2018 онд 2, 3, 4 дүгээр багийн зорилтот бүлгийн иргэдийг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг үе шаттай зохион байгуулахад чиглэсэн асуудлыг ярилцаж, харилцан санал солилцлоо.
Цаашид багийн ажлын албатай хамтарч ажиллах тухай хэлэлцэн, зөвлөмж гаргаж ажиллахаар шийдвэрлэв.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=25989
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих