
Х.Баттулга
гишүүний санаачилж, Баянхонгор аймагт хэрэгжүүлж эхлээд байгаа "Шинэ
сум” төслийг янз бүрээр тайлбарлаж байгаа. Нэг хэсэг нь Х.Баттулга
пиарын хүрээнд өөрийн тойрогтоо хийж байгаа ажил бөгөөд энэ үр ашиггүй,
хөрөнгө зарсан ажил гэх нь бий. Нөгөө талаас хөдөө орон нутгийг дэмжсэн
сайхан ажил гэх зэргээр янз бүрийн тайлбарыг хүргүүлж байгаа. Тэгвэл Эрх
чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх "Шинэ сум” төслийг хөрөнгө
зарсан дэмий ажил. Уг төслийг сурталчилж байгаа нэрт сэтгүүлч
Ш.Гүрбазар, Ш.Ёолк нарыг мөдхөн АТГ шалгана хэмээн өөрийн цахим хуудсаар
жиргэжээ. Уг нь энэ ажил нь нэг муу жижиг намын даргад ямар ч хамаагүй.
Ёстой л "мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү огтхон ч
хамаагүй” гэдэг л энэ байх. Тэр тусмаа төслийн хүрээнд нэвтрүүлэг хийж,
сурталчилж байгаа сэтгүүлч нар үүнд огтхон ч хамаагүй шүү дээ. Гэтэл Эрх
чөлөөг хэрэгжүүлэгч Ш.Төмөрсүх сэтгүүлчдийг АТГ шалгана хэмээн хэлж
байгаа нь арай ч зүйд нийцэхгүй болов уу.
А.Гал
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=2647
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих