Тус сумын Засаг даргын Тамгын газраас XVII жарны "Нөхөрсөг” хэмээх Шар нохой жилээ угтан, гал тахиа жилийн аваргуудаа алдаршуулах, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх сар шинийн битүүлэгийн арга хэмжээг 2018 оны 02-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Дээрх хүндэтгэлийн арга хэмжээг нээж сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж "Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилдээ ажил үйлсээрээ хамт олноо хошуучилсан аваргуудаа тодруулан алдаршууллаа. Үүнд:
МОНГОЛ УЛСЫ ОДОН МЕДАЛИАР:
Тус сумын Ташгай багийн иргэн Х.Батаажий –Улсын аварга малчингаар, Ялалт багийн иргэн С.Ганхуяг –Хөдөлмөрийн хүндэт медалаар, Цогтсүмбэр багийн иргэн З.Байгалмаа-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдлаа.
ДОРНОД АЙМГИЙН ШАГНАЛААР:
Тус сумын Ташгай багийн Засаг дарга Д.Эрдэнэдэлгэр, Бизнес эрхлэгч Н.Дунгармаа, Цогтсүмбэр багийн иргэн Б.Хүрэл-Зүрх, Т.Оюунчимэг нар аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Цогтсүмбэр багийн иргэн Б.Туул аймгийн Засаг даргын "Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан.
СУМЫН ШАГНАЛААР:
1. Тэргүүний хамт олноор Г.Баярчимэг эрхлэгчтэй Хүүхдийн цэцэрлэг
2. Тэргүүний төрийн захиргааны албан хаагчаар Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч П.Алтанцэцэг,
3. Тэргүүний төрийн тусгай албан хаагчаар Зэвсэгт хүчний 329-р ангийн Ахлагч М.Бат-Эрдэнэ
4. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан- СДЭмнэлгийн Дүн бүртгэгч бага эмч О.Үүрийнтуяа
5. Боловсролын тэргүүний ажилтан-То-вангийн нэрэмжит ЕББДСургуулийн багш Ц.Алтанзул
6. Тэргүүний ажилтан-Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Нягтлан бодогч Д.Дулмаа
7. Тэргүүний ажилчин-Хүүхдийн цэцэрлэгийн Нярав Т.Энхцэцэг
8. Тэргүүний малчнаар Ташгай багийн Малчин Я.Батболд
9. Тэргүүний бизнесмен-Бизнес эрхлэгч Н.Дунгармаа
10. Тэргүүний залуу медалиар -Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны БОХУБайцаагч З.Хилийнчулуун нар тус тус тодорлоо.
Тус сумын Цогтсүмбэр багийн Уяач С.Батсайхан, Ташгай багийн Уяач Н.Насанбат нар "Сумын алдарт уяач” цол тэмдэгээр тус тус шагнагдлаа.
Мөн аймгийн ХХҮГазраас ирүүлсэн гарын бэлгийг сумын харъяалалгүй ахмадуудад гардуулан өглөө.
Халхгол сумын сар шинийн битүүлгийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
ХАЛХГОЛ СУМЫН НАХМэргэжилтэн: Л.ОТГОНТУЯА
Сэтгэгдэл бичих