Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, авдаг цалин аманд ч үгүй, хамарт ч үгүй болохтой зэрэгцэн томоохон компаниуд хаалгаа барьж, ажилчдаа амраах нэрээр цомхтгох болов.
Тэтгэврийн хөгшид даралтныхаа эмийг авч дийлэхгүйд хүрч, үнийн өсөлтөд сөгдөн, өвдөж сууна. Албан тасалгааных нь цонхоор амьдрал сайхан харагдаж байгааг эрх баригчид магтан дуулж, "Муу юм бүү ярь, ярих нь битгий хэл бүү бод” хэмээн дээд тэнгэр тэгж айлдсан ухааны юм яриад сууж байна.
Эзэнгүй буюу гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой бус, тогтоогдоогүй хэрэг 50-иас дээш гарах юм бол холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авч, Эрүүгийн цагдаагийн дарга огцорч байсан түүхтэй юм гэсэн. Гэтэл өнөөдөр эзэнгүй гэгдэх хэргийн тоо 180-аас хол давжээ.
Үүлэн дунд хөвж, эгэл амьдралаас тасарсан эрх баригчид эдийн засаг элгээрээ хэвтэж эхэлснийг сая л нэг юм ойлгож, хоёр жилд хийгээгүйгээ 100 хоногт багтаахаар цээжний тоо бодон, яаж ийж байгаад наа дам хүртэл "амьд байх” тооцоо хийлээ.
Наадам л хүргэчихвэл айраг, найр хуримын өдрүүд эхлэх тул олны санаа сэтгэл элдэв зүйлд сатаарахгүйг далимдуулан Засгийн газраа тоо бүрэн, толгой мэнд намартай золгуулчих санаатайдаг шүү. Эрх баригчдыг ширээ, сандалтайгаа зууралдаж суух зуур сүүлийн хоёр жил шахам харьцангуй тайван байсан эрүүгийн ертөнц сэргэж, хүний санаанд багтамгүй гэмт хэрэг шил шилээ даран гарлаа. Улс төр бужигнаж, эдийн засаг доройтохтой хамт архидалт хавтгайрч, гэмт хэрэг өсдөг нь бараг зүй тогтол доо.
Бааранд танилцсан бүсгүйчүүдийнхээ амийг зэрлэгээр хөнөөж, овооны чулуун доор нуусан хэрэг хэд хоногийн өмнө гарч олныг айдаст автуулав. Хохирогчдын нэгнийх нь толгойг тасдан айлын жорлонд хаясан байхыг цагдаагийнхан илрүүлсэн. Гэмт хэрэгтнүүдийг хоёр хоногийн дараа баривчилсан ч дээрх хэргээс үүдэн хүмүүс нэг хэсэг түгшүүртэй явсан. Холбогдсон гэх хэрэг нь шүүхээр тогтоогдоогүй байсан иргэн төрийн "хамгаалалтад” байхдаа нас барав. Өмнөх эрх баригчдыг дэмждэг байсан бизнесменүүд, төрийн албан хаагчдыг хорьж цагдах үеэр баривчилсан хүмүүсийн нэг байсан юм.
Харуул хамгаалалттай, эмч, эмнэлэгтэй Урьдчилан хорих төвд Засгийн газрын нэг агентлагийг толгойлж явсан төрийн алба хаагч асан харамсалтайгаар нас барсан нь хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй явдал боллоо гэхээс өөр юу гэх билээ.
ШШГЕГ-ын харьяа ДарханУул аймаг дахь онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан нэгэн уржигдар нас барлаа. Тэр хүнийг амьд байлгаж, шүүхээс ногдуулсан ялыг нь эдлүүлж, улс, иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах хуультай төрийн шоронд энэ мэтээр хүн нас барсаар байх уу. Ялтан ч гэсэн хүн, түүнд амьд явах эрх бий.
Нийслэлд гарсан дээрх хэргийн дуулиан намжаагүй байтал Булганд залуухан аав нялх хоёр үрээ машиндаа түгжиж байгаад галдчихлаа. Эцэг, эхдээ баяр баясгалан тээж ирсэн тэр бяцхан үрс яаж тарчилсан бол гэж бодохоос ч аймаар.
Өнгөрсөн долоо хоногт хоёр хүнийг буудаж егүүтгэсэн хэрэг Хөвсгөл аймгийн Жаргалант суманд гарчээ. Энэ мэтээр гарсан гэмт хэрэг бүрийг дурдаад байвал сонины нэг нүүр багадах биз.
"ЦЕГ сүүлийн нэг жил гаруй бараг удирдлагагүй байсан гэхэд болно” хэмээн ажилтнууд нь ярьж байхыг нэг бус удаа сонссон.
Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орны нэг нь Монгол Улс болсон талаар манай эрх баригчид амаа олохгүй шахам ярьж байгаа. Цаасан дээрх тоо, судалгаа гаар бол эдийн засаг хэдэн жилийн өмнөхөөс 10 дахин томорсон гэх.
Дэлхийд гайхагдсан брэндийн дэлгүүрүүд нээгдэж, өнгө алагласан бараа бүтээгдэхүүн нь шилэн хоргоны цаанаас хараа булааж, шил толь болсон өндөр өндөр барилга барьж, үнэтэй машин гудамж, талбайг дүүр гэж байгааг харвал эдийн засаг томорсныг илтгэнэ. Гэсэн ч эдийн засгийн тэр өсөлт эгэл иргэдийн хаагуур өнгөрөөд байгаа нь хачирхалтай. Иргэддээ наалддаггүй өсөлт Монголд л байдаг бололтой.
Нийгэмд баян хоосны ялгаа маш их болсон нь гэмт хэрэг нэмэгдэх нэг нөхцөл болов. "Өвгөнтийн хөндийн” гэх архичин, тэнүүлчдийн эгнээ тэлж, золбин нохой аятай гудамжинд амьсгал хураадгийг энэ хавьд оршин сууж, ажилладгийн хувьд би сайн мэднэ. Монгол хүний амьд явах баталгаа өдрөөс өдөрт алдагдаж байна.
Хүчгүй төр, улстөрчдийн увайгүй үйлдэл, эрх мэдлийн төлөөх эрээ цээргүй тэмцэл, хариуцлагагүйн зуд, үүргээ умартсан эрх чөлөө, ардчиллыг юу ч хийх боломж гэж ойлгодог бу руу жишиг, хавтгайрсан архидалт зэрэг бусармаг явдал иргэдийн амьд явах эрхийг алдаг дууллаа.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж ярьдаг. Хэчнээн үнэн үг болохыг Цагдаагийн ерөнхий газарт хийсэн өөрчлөлт, халаа сэлгээ харуулав. Гэмт хэрэг өсөж, иргэдийн амьд явах баталгаа алдагдаж буй нь төрийн энэ яам, байгууллагын үйл ажил лагааны догол дол гэхэд болно. Мордохын хазгай гэгчээр ЦЕГ-ын даргаар "боевик” хэмээх Б.Билэгтийг томилсон нь гэмт хэргийн өсөлтөд шууд биш ч гэлээ нөлөөлсөн гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Тэрбээр дарга болуутаа цагдаагийн 30 гаруй хурандааг халж сольж, гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн өчнөөн олон залуу ажилтандаа аав нь "цагдаагийн хурандаа” гэх нэр хоч зүүн ажил албыг нь өөрчил сөн.
Энэ бүхний эцэст ажилтнуудынх нь санаа сэтгэл тогтворгүй болж, анхан шатны нэгж, хороонд цагдаагийн хяналт үндсэн дээ алдагдсан гэдгийг тус байгууллагын хан ярьсан юм. Цагдаагийн өмнөх дарга нарын үед хийсэн ажлын эрч сүүлийн нэг жилийн дотор суларч, гэмт хэрэг хяналтаас гарахдаа тулсан гэх юм билээ. Эзэнгүй буюу гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой бус, тогтоогдоогүй хэрэг 50-иас дээш гарах юм бол холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авч, Эрүүгийн цагдаагийн дарга огцорч байсан түүхтэй юм гэсэн. Гэтэл өнөөдөр эзэнгүй гэгдэх хэргийн тоо 180-аас хол давжээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийнхан далд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлж чадахгүй болоод байна гэсэн үг.
Энэ бүхэн нь цагдаагийн байгууллагыг шуурхай удирдлагаар хангаж, зохион байгуулж байх үүрэгтэй дарга нарынх нь буруу. "ЦЕГ сүүлийн нэг жил гаруй бараг удирдлагагүй байсан гэхэд болно” хэмээн ажилтнууд нь ярьж байхыг нэг бус удаа сонссон. Хууль зүйн сайд, ЦЕГын дарга нар зөрчилдсөнөөс генерал Б.Билэгт долоо хоногт ажилдаа 1-2 удаа ирдэг, ирэхээрээ өрөөндөө 2-3 цаг сууж байгаад явдаг болсон гэх юм билээ.
Ажилтнууд нь ч үүнийг баталж байсан. Дээрээс нь Хууль зүйн сайд тус газрын орлогч нарыг нь хэдэн удаа ч солив доо. Засгийн газраас Хууль зүйн яамаа, ХЗЯнаас цагдаагийн байгууллагаа удирдах удирдлага үндсэндээ байхгүй болжээ. Энэ бүхэн нь гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад сахилга, дэг журам алдагдаж, гэмт хэрэг өсөхөд хүрэв биш үү. Үндсэн хуулиар олгосон монгол хүний амьд явах эрх алдагдаж буй олон шалтгаанаас бид иргэдийг хамгийн ихээр түгшээсэн гэмт хэргийг онцлов.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих