"Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Аймгийн Төв номын сан хамтран "Номтой өглөө” номын хэлэлцүүлэг, уулзалтыг маргааш буюу 06-ны өглөө аймгийн Төв номын санд зохион байгуулна.
Цахим орчин хурдацтай хөгжиж буй энэ цаг үед хүүхэд, залууст цаг зав гарган ном унших, чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориулах зайлшгүй шаардлага гарч ирж байна.
Дээрх уулзалт нь орон нутгийн залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, олон нийтэд ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, нөлөөлөх, эртэч зан үйлийг төлөвшүүлэх замаар хүүхэд залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэхэд тодорхой хувь нэмэр, нөлөөлөл үзүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Өглөөний 06:30-07:30 цагийн хооронд болох уг уулзалтад сонирхсон хүн бүр оролцох боломжтой аж.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27100
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих