Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн "Наянгаа” гэдэг газар 60 настай эрэгтэй өнгөрсөн сарын 19-нд Онон голын усанд осолдсон гэх дуудлага тухайн өдрийн 15:30 цагт ирсэн билээ.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 3 алба хаагч, ар гэрийнх нь 10 хүн, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр олон хоног эрж хайсан боловч олдоогүй байна. Өчигдөр онцгойгийнхон Өвөр-Эрээн багийн "Наянгаа” гэдэг газраас зүүн тийш "Тултын гарам” гэдэг газар хүртэл "Онон” голын эрэг дагуу 5 км-т 3 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул оройн 18:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр өглөө 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих