Арабын Нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд энэ оны эхэнд ирүүлсэн билээ.Тус улсаас эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нарыг өөрийн нэр дээр барилдуулах хүсэлт гаргасан. Гэвч тэдний хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, эх орныхоо нэрийн өмнөөс барилдахаар болжээ. Ямар учраас хийгдсэн гэрээ нь цуцлагдсан нь тодорхойгүй бөгөөд Абу Даби гранд сламд Монгол Улсын өмнөөс зодоглох тамирчдын бүрэлдэхүүнд багтсан байна.
shuud.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28180
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих