Дорнод аймгийн Цагаан - Овоо сумын харъяат Монгол Улсын начин, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын Биeийн тамир, Спортын хорооны дарга, МҮОХ-ны гишүүн, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /PhD/ Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР багш маань төрж өссөн нутаг Цагаан - Овоо сумандаа Дөрвөн Угсаатны бөхийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын эхлэл болгож Монгол БӨХИЙН ХӨШӨӨГ сүндэрлүүлжээ.
Гавъяат дасгалжуулагч Г.Пүрэв - Очир багш Буриад, Барга, Үзэмчин, Халх угсаатны бөхийн спортын 4 төрлийг хөгжүүлэхийн төлөө олон жил идэвх санаачлагатай ажиллаж буй бөгөөд ийнхүү их үйлсийн зорилтот ажлаа үргэлжлүүлсээр байна.
Агуу их сэтгэлтэй, шинжлэх ухаанч, хөдөлмөрч багш таны гэгээн үйлс дэлгэрч Бөхийн босоо цагаан хийморь өнөд бадарч байх болтугай.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28198
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих