Сургуулийн багш, ажилчдын гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн уг сургалтад Баянтүмэн, Булган, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэн сумын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, сургуулийн орон тооны бус зөвлөлийн нэг гишүүн тус тус хамрагдаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийг ивээх сангийн Дорнод аймаг дахь салбарын сургалтын багийн гишүүд, удирдлагаас энэхүү сургалтыг 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд аймгийн Төв номын санд зохион байгуулж байна.
Сургалтаар:
-Гамшгийн тухай ерөнхий ойлголт,
-Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал,
-Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог дэмжин чиглүүлэх арга зүй,
-Сургуулийн орчны гамшгийн эрсдэлийг үнэлэх аргачлал зэрэг сэдвүүдээр мэдлэг, мэдээлэл олгох юм.
/эх сурвалж:БСУГазар/ 2018-10-25
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28251
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих