Сталин ”Хятадууд хэзээ ч тийм юм хийхгүй. Тэгснээс чи өөрийнхөө улс орныг яаж хадгалж үлдэхээ бод гэж хариулжээ” Маршал тайвширч чадахгүй байв. Тэрээр энэ талаар эргэж ярих шалтаг хайж байлаа.
1949 оны намар Сталин Рица нуурын эрэгт амарч, Чойбалсан хажууханд нь Новый Афон дахь зусланд байжээ. Маршал гэргий, хүүгийнхээ хамт нуурын эрэгт байсан удирдагчийнд хоёр хоног зочилжээ. Тэнд нь мөн Берия, Микоян хоёр байв. Зоогийн ширээний ард Хятадын тухай яриа өрнөжээ. Тэр өдрүүдэд БНХАУ тунхаглаад байв. Сталин: "Далбаан дээр нь таван таван хушуу байх юм. Тэр нь ямар учиртай юм бол?” гэж асуусанд Чойбалсан"Бүгд найрамдах улсад нь багтсан таван үндэстэн” гэснээ ширээний эзэн рүү сүрхий харснаа: "Тэдний дотор бас монголчууд байгаа шүү” гэжээ. Маршалыг дагалдаж явсан Шарав хожим нь Б.Ширэндэвт ярьснаар бол Чойбалсан тэр өдөр хэд хэдэн удаа Өвөр Монголын талаар яриа өдөх гэсэн боловч Сталин яриаг өөр сэдэв рүү шилжүүлээд байжээ.
Маргааш нь Чойбалсан нөгөө л сэтгэлийг нь зовоосон зүйлийнхээ тухай ярих гэсэнд Сталин: "Чи наадахаа надтай биш Мао Зэдунтэй ярь” гэж хэлжээ.
Эх сурвалж:
Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе” 1 дүгээр дэвтэр 76 дахь тал.
Тэрээр хүсэн мөрөөдөж байсан элэг бүтэн нэгдсэн Монгол улсаа байгуулж чадаагүй ч бүрэн эрхт, тусгаар тогтносон БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС-ыг бидэнд үлдээгээд тэнгэрийн орондоо заларсан билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих