1921
оны III сард Ардын журамт цэрэг Хиагт хотод бугшсан хятадын гэмин
цэргийг бут цохиж, хот орныг тохинуулж байсан үдшийн цаг. Өштөн дайснаа
дарсан цэрэг эрсийн сэтгэл хөдлөж, хөл хөгжөнн, дуу шуу ихтэй байжээ.
Тэдний зарим нь тоглож барилдаж байгаад байрныхаа шилэн дэнлүүг
санаандгүй хагалчихжээ.
Дэн унтрааж, харанхуй болголоо гэж нөхдийгнө зэмлэхэд:
Шивээ
Хиагтыг авснаас хойш, шилэн дэнлүү хаа мундах вэ? гэж нэг нь хариулжээ.
Шивээ Хиагтыг авахад, шилэн дэнлүү хэрэггүй байсан юм чинь! гэж бас нэг
нь хөгжөөжээ.
Энэ
ярианаас уламжлан анхныхаа тэмцэл ялалтыг магтаж, хүсэл бодол,
бадрангуй сэтгэлээ илэрхийлсэн үг, санааг бараг хүн болгон нэмсээр
«Шивээ Хиагт» гэдэг дууг Ардын журамт цэргийн дайчид зохиосон гэдэг. Тэд
нэг өдөр энэ дуугаа жагсаалаар дуулж очсонд жаижин Сүхбаатар сайшааж
зарим үгийг засч, ая дангий нь улам сүр жавхаатай болгохыг зөвлөжээ.
Ийнхүү их жанжны орол-цоотойгоор зохиогдсон энэ дуу Ардыи хувьсгалын
үзэл санаа, хувьсгалчдын шантаршгүй эрэлхэг зоригийг бат шиигээсэн анхны
дуу болж түгэн таржээ. «Шивээ Хиагт» дуунд зөвлөлтийн ард түмнийг
«авралт нөхөд» гэж нэрлээд тэдний ачаар ардын засгийг мандуулсан тухай
өгүүлж хувьсгал, найрамдлаа магтан дуулжээ. Тэрчлэн энэ дуу 1921 оиы
Ардын хувьсгалыг ялалтад хүргэх агуу их үйлсийг удирдан жолоодсон Монгол
Ардын Хувьсгалт Намаа «алимад дайсныг дарж ард түмнийг амаржуул-сан
Ардын нам» гэж бахархан дуулсан байна.
Хиагтыг
байлдан авснаар Ардын хувьсгал эхэлсэн бол «Шивээ Хиагт» дуу гарснаар
манай ард түшшй шинэ соёлын үр соеолж, монголын шинэ утга зохиол,
урлагийн өргөө цагаан гэрийн өрхийг татаж, үүдийг нээсэн ууган бүтээл
болжээ.
Ши в э э X и а г т
Шивээ Хиагтыг авахад Шилэн дэнлүү хэрэггүй
Шийдэж ирсэн гаминг Ширмэн бөмбөгөөр сөнөөв.
Дөрвөлжин сүмийн үүдэнд Дөрвөн пулемёт зоогоод
Дүрэмгүй муусайн гаминг Дөтийн замаар тонилгов
Ухаа хонгор морьтой доо Улсын их жанжин даа
Учир бүгдийг ухуулсан Ухаан ихтэй хүн дээ.
Баруун уулын орой дээр Баахан цэрэг жагсаагаад
Бас түүний цаана нь Баатар жанжнаа батлав.
Өндөр уулын орой дээр Үхэр буугаа зоогоод
Үелээд ирсэн гэминг Үнсэн чандруу болгов.
Алсын уулын оройгоос Аянгын сумаар харваад
Ардын цэргийн сүрээр Аюулт гэминг сөнөөв.
Авралт нөхдийн ачаар Ардын түр засгийг
Алтанбулаг хотод Анх удаа мандуулав.
Ардын намыг байгуулж Агуу зорилтыг тунхаглаад
Алимад дайсныг дараал Ард түмнийг амаржуулав.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=2943
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих