Энэ жил Дорнод аймгийн ууган үйлдвэрүүдийн нэг Дорнодын гурилын үйлдвэрийг үүсгэн байгуулсан түүхт 60 жилийн ой тохиож байгаа билээ.
Эдүгээ нийгмийн шилжилтийн хүнд үeийг даван туулж, зах зээлийн эдийн засгийн бэрх сорилтуудад өвдөг сөхрөлгүй хөл дээрээ босч, олон зуун ажилчдыг ажлын байраар хангаж яваа цөөхөн үйлдвэрийн нэг бол Дорнод гурил компани юм.
Тус компанийн хамт олон Монгол Улсын зүүн бүсийн аймгийн ард иргэдийн гурилын хэрэгцээг тасралтгүй хангах үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэхийн сацуу Дорнод нутгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛтэй хамтран Монгол Улсын хамгийн нам дор газар болох Хөх нуур дээр Цас мөсний баярыг зохион байгууллаа.
Энэ ажил нь Дорнод нутагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох зорилтот ажил юм.
Ийнхүү Дорнод аймгийн эдийн засгийн хөгжлийн тулгуур болох Аялал жуулчлалыг дэмжин ажилласан Дорнод гурил ХХК-ийн хамт олонд Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн сүлжээний байгууллагуудынхаа өмнөөс талархал илэрхийлэe.
Мөн Хөх нуурыг түшиглэсэн өвлийн Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох санаачлагыг дэмжиж, хамтран ажилласан..,
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих