![]()
Хэрлэн сумын Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Чойбалсан иргэний танхимд
тавдугаар сарын 27-ны өдөр хуралдлаа. Салбар зөвлөлийн хурлаар тус
сумын тав, зургаадугаар баг, Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын мэдээллийг
сонслоо. Хэрлэн сумын зургаадугаар баг иргэдийн боловсролыг дээшлүүлэх
зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон төрлийн сургалт
сурталчилгааг хийж, гэмт хэрэг гарч
болзошгүй газруудыг камержуулахаар төлөвлөж байна. Тавдугаар баг гэр
бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй өрхийг судалж мэргэжлийн
байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн байна. Харин энэ хичээлийн жилд
тавдугаар сургууль дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сурачдын долоон
бүлэг ажиллаж хүүхэд хүүхэддээ нөлөөлөх, гэмт хэргийн хор уршгийг
таницлах олон төрлийн ажил хийгджээ. Сумын гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс багууд болон сургуульд
цаашид хийх ажилд нь мэргэжлийн байгууллагын зөвлөгөө өгч, анхаарах
асуудлыг ярилцлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол дан ганц
сургуулийн нийгмийн ажилтан, багийн Засаг даргын ажил биш бүх нийтийн
оролцоог хангах нь чухал гэдгийг онцолж байв.
Мөн сумын Гэмт хэргээс
урьчилан сэргийлэх зөвлөлөөс хэлэлцсэн асуудалтай холбогдуулан "Гэмт
хэргээс урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зөвлөмж”-ийг гаргаж баг,
байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сумын ИТХ-ын ажлын алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих