Арван долдугаар жарны "Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр аймгийн "Алдарт уяач” хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан Хэрлэн сумын уяач Сүхбаатарын Батмөнх, Матад сумын уяач Пүрэвгэрэлийн Гэрэлбаатар, Хэрлэн сумын уяач Сэржмядагийн Нэргүйбаатар, Баян-Уул сумын уяач Баасанжавын Бямбажав нарын шагналыг аймгийн удирдлагууд гардууллаа.
Морь уях эрдэм чадалд суралцан, Монгол адууны удам угшлыг сайжруулах, адууны соёл, ёс заншлыг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй тэднийг хурдны буян ийнхүү тэтгэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих