Баян-Уул сумын Алтан гадас одонт Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2 дугаар сарын 12-ны өдөр боллоо.Нийт 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр баригдсан тус барилга 640 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 903 сурагч, 52 багш, захиргаа, үйлчилгээний 44 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Тус сургуулийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Гишүүн Н.Номтойбаяр, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Л.Хишигтогтох, холбогдох агентлагийн удирдлагууд, ахмад багш, ажилчид, төгсөгчид, суралцагчдын төлөөллүүд оролцлоо.Сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын зураг төслийг "Цэнхэн төхөм” ХХК боловсруулж, барилгын угсралтын ажлыг "Сүхжин”-ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих