Чойбалсан хотын байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ-дод ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, хайс хашаагаа засаж сэлбэх, будах зэрэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг \бүх нийтээрээ мод тарих "Үндэсний өдөр"\, аймгийн Засаг даргын санаачилсан Чойбалсан хотыг "Жишиг ногоон хот" болгох ажлын хүрээнд Хэрлэн сумын хэмжээнд 62 байгууллага, аж ахуйн нэгж гаднах орчиндоо болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, цэцэрлэгүүдэд тохижилт хийжээ. Мөн гэр хорооллын 41 айл өрх хашаандаа мод бут тарьсан аж. Чойбалсан хотын хэмжээнд нийтдээ 22330 ширхэг чимэглэлийн болон жимс жимсгэний мод бут тарьсан урьдчилсан дүн гарсан байна.
ДОРНОД
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=3103
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих