
Эртний суурин нь Шар мөрний цутгал Хүрэн голын хойд эрэгт байрладаг байжээ. Уг сууринг дотор болон гадна хот гэж хуваажээ. Уг хот нь ажиглалтын цамхагтай бөгөөд түүний оршин суугчид гол хаалганы эргэн тойронд хавирган сар хэлбэртэй бэхлэлт хийж, дайсны довтолгооноос хамгаалахын тулд суваг шуудуу ухжээ. Археологичид малтлага хийх үеэрээ хотын бэхлэлтээс гадна хүн суудаг байшингууд, зоорь, булш олсон байна. Энэхүү нээлт нь МЭӨ 2 мянган жилийн өмнө Шар мөрний сав газарт оршин байсан неолитын хожуу үеийн соёлыг судлахад чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.
Д.Жаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих