Өчигдөр ХӨСҮТ-өөс сэтгүүлчдэд гэдэсний халдварт өвчнөөм сэргийлэх тухай мэдээлэл, сэрэмжлүүлэг хийлээ. Жил бүрийн зургадугаар сарын эхний хоёр долоо хоногт гэдэсний халдварт
өвчний үүсгэгч нян, вирус хүчтэй идэвхждэг байна. Долоон төрлийн
гэдэсний халдварт өвчин байдгаас хамгийн элбэг тохиолддог нь вируст
гипатит А, Е, цусан суулга, хоолны хордлого зэрэг ажээ. Энэ нь нийт
халдварт өвчний ес орчим хувийг эзэлдэг. Түүнчлэн энэ өвчнөөр бага насны
хүүхэд өвчлөх эрсдэл 70-80 хувь байдаг байна.
ХӨСҮТ, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран гэдэсний халдварт өвчнийг бууруулахын тулд хүүхдийн зусланд гараа зөв угаах сургалтзохион байгуулж, хүнсний захуудад хяналт тавьж байна. Халдвараар өвчилсөн хүний тоо урьд жилийнхээс есөн хувиар буурсан ч жилд 1.7 тэрбум хүүхэд гэдэсний халдварт өвчнөөр өвчилж, нас бардаг гэсэн судалгааны хариу гарчээ. Өвчин үүсгэгч нян вирусээс сэргийлэхийн тулд гараа зөв, тогтмол угааж хэвших, орчны эрүүл ахуйг сахих, ундны усыг цэвэр байлгах, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, аюулгүй байдалыг хянах, жорлон, бохирын цооног, муу үсний нүхийг шаардлагын дагуу барьж, халдваргүйжүүлэх хэрэгтэй байдаг.
Мөн нийтийн хоолны газар, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзаж, мах , өндөгийг гүйцэд болгож хэрэглэх нь зүйтэй юм. Хүүхдийг тухайн насанд нь вакцинд хамруулж, гарыг нь зөв угаалгаж хэвшүүлвэл өөрийгөө.үр хүүхдээ Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.
Т.АНУЖИН /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих