
Нэгдүгээр сарын 23 буюу өчигдрийн байдлаар БНХАУ даяар тархаад буй 2019-n CoV коронавирусний халдвар авсан хүний тоо 570 гарч, 17 хүн нас барсан талаар "International Business Times” сонин мэдээллээ. Үүнээс Тайланд улсад хоёр, Япон, БНСУ, АНУ-д тус бүр нэг, ОХУ-д 2 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Өчигдөр өглөөний 10:00 цагаас эхлэн БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобусыг бүрэн зогсоогоод байгаа. АНУ БНХАУ-ын Ухань хотоос ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулж, чиглэлийг нь өөрчлөхөөр төлөвлөжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих