АН-ынхан өнгөрсөн долоо хоногт нэр хүндээ шороотой
хутгав. Дахиад л ард түмний итгэлийг хөсөр гээв. Тодруулбал, УИХ-ын
гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг ҮХАА-н
сайдаар нэрлэж, гурван давхар дээл өмсгөх түүхэн шийдвэр гаргасан нь
АН-ын нэр хүндийг тэр хэмжээгээрээ унагасан явдал боллоо. Тиймээс
өнгөрсөн долоо хоногт УИХ дээр дуулиан тарьсан энэхүү томилгоог өнгөрсөн
долоо хоногийн онцлох дуулианаар нэрлэж байна.
Бүтэн нэг өдрийг зөвхөн энэ томилгооны асуудалд зориулж, МАН-ын гишүүд
бүрэн бүрэлдэхүүнээрээ санал өгөхөөс татгалзаж, сайдын суудалдаа
суусан Ш.Түвдэндорж фракцийнхаа эсрэг хөдөлсөн зэрэг онцлох шалтгаан
олонтой томилгоо боллоо. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн хувьд МоАХ
фракцийнх. Гэхдээ энэ томилгоо хийгдсэнээр МоАХ фракцийнх уу, эсвэл
Алтангадас болчихов уу гэдэг нь эргэлзээ дагуулж байгаа юм. Фракцийн
тохирооны дагуу энэ томилгоог хийсэн хэмээн мэлзэж байгаа ч МоАХ
фракцийн тэргүүн Х.Баттулга өөрөө УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал
давхар хашихгүй гэх шийдвэр гаргаж сайдын суудлаасаа сайн дураараа
татгалзсан, Ш.Түвдэндоржийг дэмжихгүй гэдгээ мэдэгдчихсэн байхад
фракцийн тохироо гэх нэрээр оруулж ирсэн нь хардлага дагуулж байгаа юм.
Ш.Түвдэндорж гишүүний хувьд хатуухан хэлэхэд улс төрийн карьер нь
ингээд дуусч байхыг ч үгүйсгэх аргагүй.
Улс төрд өчнөөн олон жил болсон атлаа давхар дээлнүүд нь дараагийн сонгуульд яаж гай болох вэ гэдгийг өөрөө хэлүүлэлтгүй мэдэж баймаарсан. Харамсалтай нь маргаашийн өөхнөөс өнөөдрийг уушги дээр гэх сонголтыг тэрбээр хийлээ. ҮХАА-н сайдаар түүнийг дэмжих эсэх асуудалд МАН-ын гишүүд оролцоогүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн давхар албан тушаал хашихыг эсэргүүцсэн тэдний үйлдэл зөв. Хэдийгээр хуулиар зөвшөөрсөн байлаа ч давхар дээлийг тайлна гэж эсэргүүцэн суудлаасаа буусан сайдын суудлыг хоёрын хоёр давхар дээлтэнд өгөх нь ёстой байж боломгүй алдаа. МАН үүнийг мэдэж байгаа, энэ нь АН-ын эсрэг асар том сөрөг пиар болно гэдгийг олж харан санал өгөхөөс татгалзсан юм. Ш.Түвдэндоржийг зүтгүүлэхгүй байх нь нэг талаас улс төрийн соёл. Давхар дээлийг эсэргүүцсэн сайдын суудалд давхар дээлтнийг суулгаж байгаа нь АН-ын хувьд хийж болох ноцтой алдаануудын хамгийн том нь байлаа. АН-д ичих булчирхай байсангүй.
УИХ-ын 76 байтугай, ард түмэн бид хуулийг тэгтлээ дагаж мөрдөж явсан удаагүй. Зөрчих үедээ тэд дураараа зөрчиж чаддаг. Хуулийг гууль болгохдоо парламентын гишүүд гаршчихсан. Хүссэнээрээ л тайлбарлаж, хүссэнээрээ өөрчилчихдөг. Гэтэл УИХ-ын гишүүн давхар албан тушаал хашч болно гэж хуулиар заачихсан. Хуулиа дагана хэмээн "өрөвдмөөр” төрх гарган АН дангаараа түүнийг зүтгүүлсэн нь Ц.Нямдорж гишүүний хэлдгээр гэр бүлийн, найз нөхдийн найраа, бизнесийн асуудал явж байгаа юм. АН хэдийгээр боловсон хүчний нөөц бололцоогүй, энэ талаар учир дутагдалтай ч Ш.Түвдэндоржоос хавьгүй илүү залуучууд зөндөө байгаа. Номын дууг нь сонсоод ногоотой шөлийг нь идчихсэн өчнөөн сайхан залууст боломж олгож чадахгүй ийм томилгоо хийснээрээ АН ямар "жижигхэн” нам, фракциудын зөрчил нам дотроо ямар том асуудал болсныг ил тод харуулж байгаа юм. Тэгэхээр энэ бүх шүүмжлэл дагуулсан үйл явдлаас хэл ам багатай мултрах ганц гарц байгаа нь УИХ-ын гишүүнээсээ татгалзах явдал. Ш.Түвдэндорж гишүүний хувьд намын жагсаалтаар орж ирсэн учраас дахин сонгууль болно гэх мэт асуудал үүсгэхгүй.
Арынх нь хүн автоматаар орж ирэх учраас энэ салбарын ажлыг Х.Баттулга сайд шиг, магадгүй түүнээс ч сайн явуулмаар байна. Тиймээс би УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байна гэсэн шийдвэр гаргаж болмоор байгаа юм. Тэгж чадвал ирэх сонгуулиар ирэх элдэв сөрөг пиараас мултарч дөнгөх боломжтой. УИХ-ын гишүүн байгаад үзчихлээ. Хууль зүйн байнгын хороо даргалж парламентад болохоос болохгүй нь хүртэл суучихлаа. Тэгэхээр ирэх сонгуулиар нам нь ялчихвал энэ том салбар дээр бат бөх хадагдах замаа эртнээс засч байхад ч болохгүй гэх газаргүй юм. Жагсаалтаар орж ирсэн гишүүн суудлаасаа татгалзлаа гээд парламентад төдийлөн хор хохирол учруулахгүй. Харин ч туршлагатай эдийн засагч гэгдэх жагсаалтын ард эрэмбэлэгдэж байгаа Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээд боломж олгосноор сөрөг хүчний өмнөөс жинтэйхэн хариу барьчих туршлагатай эдийн засагчаар бүл нэмэх билээ.
Ш.Түвдэндорж гишүүн ирэх жилүүдэд УИХ-ын үйл ажиллагаа, дээрээс нь нэмээд ҮХАА-н салбарыг самарлаа гэж хэлүүлэх бус дан ганцхан сайдын ажилдаа анхаарал хандуулж ажиллавал эргээд дэмжээгүй хаяж гарсан МАН-ын гишүүдээс ч ам асуух боломж бүрдэх бус уу. Давхар дээлээс татгалздаг хэмээн Ш.Түвдэндорж гишүүд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Тэгэхээр гишүүнээсээ татгалзаж энэ байр сууриа хамгаалах, эс бөгөөс ирэх сонгуульд өндийх аргагүй болтлоо "бөмбөгдүүлэх” сонголтын өмнө ирчихээд байна. Ард түмэн тэнэг биш, Ардын нам ч энэ явдлыг мартахгүй гэдэг нь тодорхой. Хашир улстөрчийн хувьд наад захын улс төрийн соёл гаргана гэж найдъя.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=3438
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих