УИХ-ын дарга "Зандаахүүгийн Энхболд” гэсэн номтой болжээ. Уг бүтээлд
УИХ-ын даргаар сонгогдсон 2012 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс
2013 оныг дуустлах хугацаанд түүний хэлсэн үг, мэндчилгээ, илгээлт,
ярилцлагуудыг багтаасан аж.
Энэ тухай спикерийн ахлах зөвлөх С.Ламбаа олон нийтэд хүргэхээр твиттер
хуудсандаа жиргэсэн нь талархал бус шүүмжлэл дагуулж, ёстой л тус биш
ус гэдэг л болов.
Түүний жиргээний хариуд иргэд "хэн тоож унших юм бэ, хайран мөнгө, цаг
хугацаа нь болоогүй байсан юм биш үү” гэх зэргээр баахан баалав. Нэгэнт
хэвлэгдсэн номыг устгалтай биш, хэрэгтэй хүндээ хэрэг болоосой доо.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих