Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагч бөгөөд Хэрлэн сумын Засаг дарга
Ж.Энхцэцэгийн хууль бус үйлдлийн талаар "Шударга түмэн иргэний
хөдөлгөөн”-ий тэргүүн З.Нацагдорж мэдээлэл хийлээ.
Засаг дарга Ж.Энхцэцэг тус сумын нутаг дэвсгэрт байрлах Орос,
Монголын дайчдын дурсгалын хөшөөг буулгасан байна. Түүнчлэн иргэдийн
тахиж ирсэн "Тахилгатай овоо”-ны хогийг МАК компаниар цэвэрлүүлжээ. Энэ
нь хог цэвэрлэх бус алт олох зорилготой байсан хэмээн "Шударга түмэн
иргэний хөдөлгөөн”-ий удирдлагууд үзэж байгаа аж.
"Шударга түмэн иргэний хөдөлгөөн”-ий тэргүүн З.Нацагдорж, "МАК” компани
хог цэвэрлэх бус овооны өнгөн хөрсийг хуулсан. Түүнчлэн тус компанийн
ухсан хэсгээс алтан бурхан олдсон. Үүнийг нь манай хөдөлгөөний зүгээс
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. ССАЖ-ын сайд
Ц.Оюунгэрэл болон БОНХ-ын сайд С.Оюун болон бусад хууль, хяналтын
байгууллага Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэгийн энэ мэт хууль бус үйл
ажиллагааг таслан зогсоож сумын ЗДТГ-ын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй
байлгахыг хүсч байна” гэлээ.
Б.Гаваа
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих