Японы төмөр замын оператор “JR East” бараг 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ. Тасалбарын үнэ ирэх Бямба гаригаас эхлэн дунджаар 7.1 хувиар нэмэгдэх болсон байна.
“JR East” оператор 1987 онд үүсгэн байгуулагдсан.
Тасалбарын үнийг нэмснээр тус компани 88 тэрбум иен буюу 556 сая ам.долларын ашиг олно. Энэ нь тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ сайжруулалтад зарцуулагд юм.
Японы хүн ам цөөрч, хүмүүс гэрээсээ ажиллах нь элбэгшихийн хэрээр “JR East”-ийн зорчигчийн тоо ч багасах болсон. Иймд компани инфляцийн өсөлттэй хөл нийлүүлэн алхауйц хэмжээнд ашиг орлого олж чадахаа байсныг гүйцэтгэх захирал Кисэ Ёичи хэлжээ.
Үнэ нэмэгдэх сургаар тасалбар борлуулах цэгүүд хүний хөлд дарагдаад эхэлсэн байна.
Нэгэн зорчигч ярихдаа “Би байнга метрогоор зорчдог. Бид инфляцийн өсөлтөөс бол зүдэрч байхад багахан зэргийн үнийн нэмэгдэл хүртэл надад их хэмжээний ачаа дарамт болно” гэжээ. Үүнээс өөрөөр эсрэг байр суурь илэрхийлж, үнийн нэмэгдлийг дэмжих хүн ч байна. Тухайлбал, нэгэн зорчигч “Зайлшгүй нэмэгдэл байх л даа. Тоног төхөөрөмжүүд нь хуучирчихсан, хөдөлмөрийн хөлс нэмэгдчихсэн, юм юмны үнэ өсөөд байхад аргагүй” гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих