Дорнод аймгийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “тээврийн хэрэгсэл жалга руу унасан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Шалгалтаар жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодож яваад жалга руу орж, зорчиж явсан нэг хүн гэмтжээ. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт хандан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих