Дорнод аймаг, Халхгол сум "Ялалт" 2 дугаар баг "Сангийн далай" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.14-ний өдрийн 10:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид, тус аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрладаг "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Газрын тосны 19 дүгээр талбайн нийт 37 хүн, 6 автомашин, 1 трактортай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 09.14-ний өдрийн 19:10 цагт түймрийг цурамд оруулж, 09.15-ны өдрийн 05:50 цагт бүрэн унтраасан. Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 8000 га талбай өртсөн.
Мөн Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Бадрах багийн "Говь" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 09.13-ны өдрийн 21:25 цагт цурамд оруулж, 09.14-ний өдрийн 10:10 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 400 га талбай өртжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих