Хойд
Солонгосын улс төрийн шоронд ажиллаж байсан Ан Мён Чол энэ шоронд хүүхэд
залуус хөгшид 16 цагаар ажиллаж өлсгөлөнгөөр үхэж бие сэтгэлийн асар их
зовлон дарамт амсдаг талаар ярьжээ. Тэрбээр өмнөд солонгос руу зугтан
гарсан юм. Бөөнөөр хорих лагерьт "Дээд лидер”-т урван тэрсэлсэн хүмүүс
төдийгүй тэдний өвөө ах дүү хүүхэд зэрэг гурван үеийнхнийг нь хардан
сэжиглэдэг аж. Зху-ын үеийн гулаг маягийн шоронгоос ч харгис хэрцгий
"Хөдөлмөрийн хорих лагерь”-т нийтдээ 200 мянган хүн хоригдож байгаа гэх.
Энэ яг нарийн гаргасан тооцоо биш юм. Барууныхны судалснаар бараг хагас
сая хүн улс төрийн хэргээр хэлмэгдэн тэрхүү шорон гянданд амьдарч
байна. "Хөдөлмөрийн хорих” лагерьт олон жилийн турш ажиллаж, боол
зарцаас дор ажиллачихаад ердөө 8 хувь нь ардын шүүхийн магадланд орж эрх
чөлөөнд гардаг. Бусад нь өлсгөлнгөөр нас барж, цаазлуулж эсвэл насаараа
хоригддог аж. Хойд Солонгос дахь улс төрийн 12 шоронгийн наймд нь
ажиллаж байсан Ан Мён Чол найман жил харгалзагч хийжээ. 1994 онд төр
засагт урван тэрсэлсэн хэрэгт буруутгагдсан эцэг нь амиа хорлосон байна.
Үүний дараа ээж болон ах дүү нарыг нь тамын шорон луу шилжүүлжээ. Энэ
үед Ан Мён зугтах ёстой гэдгээ ойлгожурт бэрх зам туулсаар Өмнөд
Солонгост хүрчээ. Ким Чен уны мэдэлд байдаг аймшигт шоронгуудыг илчилсэн
олон хүний нэг нь тэр болж байна. Түүний ярилцлагыг www.lavanguardia.comсайтаас
орчуулан та бүхэнд хүргэж байна. Энэхүү Солонгос эрийн ярилцлагыг
уншсан монгол хүнд юу эс бодогдох бол. Лав монгол эх орноороо бахархах
сэтгэл төрөх нь лавтай.
Бөөнөөр хорих лагерьт хэрхэн ажиллах болсноо яриач?
Хойд Солонгос дахь шоронгуудыг Үндэсний тагнуулын албаны Хөдөө аж ахуйн асуудлыг зохицуулах нэгтгэлийг Долдугаар дивиз хариуцаж хянадаг. 1987 онд манай тосгоноос татагдсан ганцхан хүн нь би байсан. Засгийн газар тийшээ татна гэж заасан бол явахаас өөр аргагүй. Тэр үед эцэг минь ч тэдгээр шоронгуудын хүнсийг зөөх ажил хийдэг байсан. Ерөнхийдөө Умард Солонгосын ард түмний амьдрал бол диктатур, дарамтан дор үг дуугүй биелүүлэх ёстой.
Солонгос залуус цэрэгт татагдах дуртай юу?
Тийм. Учир нь цалин сайтай, хоол ундтай. Бас эрх мэдэлтэй байдаг. Эх орноо хамгаалж цэрэгт явсан бол хожим аль нэг секторт очиж Хөдөлмөрийн намын дарга даамал хийх бүрэн бололцоо бүрдэж байгаа нь энэ.
Хойд Солонгосын Засгийн газар ямар цалин өгдөг юм бэ?
Сар бүр цалин өгөөд байдаггүй. Татлага, албадлагын хугацаа дуусахаар хийж байсан ажлаас нь хамаарч мөнгө болон бусад шагнал олгодог. Жишээ нь: ямар ч Солонгос хүнд нийслэл Пхеньянд амьдарна гэдэг бүтэшгүй мөрөөдөл. Шоронгийн харгалзагч хийж байсан хүмүүсийг нийслэлд амьдрах эрхээр шагнах нь элбэг. Тэдний 90 хувь нь их сургууль болон Шоронгийн захирагчийн сургуульд сурах боломжтой болдог. Тэгээд буцаад шорондоо очно гэхдээ даргаар эсвэл ээлжийн ахлагч гэх мэт цол хэргэм хамаагүй өндөр байна гэсэн үг.
Яаж ажилласан хүнийг сайн гэж шагнадаг вэ?
Харгалзагчийн хамгийн чухал ажил бол ялтнуудтай хатуу ширүүн харьцах, яагаад гэвэл тэд урвагчид. Мөн оргохыг оролдсон, тушаал биелүүлээгүй хүмүүсийг шууд устгах үүрэгтэй. Албаны хугацаа дуусахад нэг урвагчийг устгасан бол их сургуульд сурч, Пхеньянд амьдрах нэг алхам болно гэсэн үг. Зарим үед харгалзагч нар ирээдүйгээ баталгаажуулахын тулд хоригдогсдыг ямар ч шалтгаангүйгээр алж байхыг харж байлаа. Мөн долоо хоногт нэг удаа болдог ёс суртахууны лекцэд суувал сайн ажиллаж байна гэж үзнэ. Тэнд Хойд Солонгосын эрх баригч намд яагаад үнэнч байх ёстойг тайлбарлаж ухуулдаг юм.
Харгалзагч нар хорих лагерьт ажиллахын тулд ямар дасгал сургуулилт хийдэг вэ?
Шороонд байгаа хүмүүс бол зөвхөн өөрсдийн эрх ашгийг хайж, Дээд лагерьт тэрсэлсэн тагнуул, дайсан” гээсн ухуулгаар биднийг цэнэглэж, хүмүүжүүлдэг. Нэг дэх дүрэм бол эдгээр хүмүүсийг өрөвдөж гуйлтыг нь хүлээн зөвшөөрөх ёсгүй. Эс бөгөөс бид өөрсдөө тэд нар шиг шоронд орж насаараа хоригдоно. Хоригдлуудыг бие сэтгэлээр нь дарамталж, олон цагаар ажиллууж, бага хоол өгч байвал сайн. Харгалзагч нар таэквондогоор хичээллэж, ялтнууд дээр туршилт хийдэг юм. Жишээ нь бүгдийг нь нүцэглэж байгаад биен дээгүүр нь гүйх эсвэл номхон зогсоож байгаад элгэдэж унагах, өшиглөж ухаан алдуулах гэх мэт.
Энэ шоронд ямар хүмүүс ордог юм бэ. Ямар үйлдлийг Дээд лидерт урван тэрсэлсэн гэж үү?
Хойд Солонгосын талаар муу юм ярьж буй эсвэл Ерөнхийлөгчийг Дээд лидер гэж дуудахгүй байгаа хүмүүсийг шийтгэнэ. Хөршүүд нь л матаад шоронд явуулчихдаг. Зөвшөөрөлгүй хил давах гэж оролдсон хүмүүсийг ямар ч шүүхгүйгээр шоронд хийдэг. Тэдний гэр бүл, хөгшин аав ээжийг, хүүхдийг нь хүртэл үр удмаар нь хорьчихдог. Урван тэрслэгчийг гурван үеэр нь хорино гэсэн Хөдөлмөрийн намаас аль 1950 онд баталсан заалттай түүнийг дагаж мөрдөнө.
Тэднийг бүгдийг нь нэг дор хорьчихдог гэж үү?
Хооронд нь ялгаж салгаж хорьдог. Зарим шорон зөвхөн эмэгтэйчүүд хөгшид хүүхдүүдэд зориулагдсан байдаг. Урван тэрслэгчдийг хорьж хамгийн хүнд хүчир ажил хийлгэдэг шорон байна. Улс төрийн ухуулга, сэнхрүүлэг явуулдаг шорон гэж бий. Тэр нь ёс суртахуун, үзэл бодлыг нь заадаг хүрээлэнтэй бараг ижил.
Иймэрхүү шорон Хойд Солонгост хэд байдаг вэ?
Намайг 1987 онд цэрэгт татагдахад улс төрийн 12 шорон байсн. 1994 онд миний алба дуусахад ийм шоронгийн тоо зургаа хүртэл цөөрсөн. Тэдгээрт 200 мянга орчим хүн хоригдож байгаа гэсэн. Яг нарийн тоог нь Солонгосын Тагнуулын алба л хэлэх байх.
Хойд Солонгос олон улсын дарамт шахалтын дагуу зарим нэг шоронгоо алга болгосон юм биш үү?
Судалгаа болон Google Map-ийн зурагнаас үзвэл хойдууд хамгийн том шоронгийнхоо нэгийг (22-р) буулгасан байдаг. Тэнд хоригдож байсан 50 мянган хүнийг өөр шорон руу шилжүүлсэн байдаг.
Хөдөлмөрийн хорих лагерьт ажиллаж байхдаа та цочирдож, балмагдаж байв уу?
Шоронд гурван жил харгалзагчаар ажилласны дараа намайг баривчлагдсан хүмүүсийг зөөдөг жолоочоор томилсон. Тэднийг гэрээс нь ачаад шорон луу явж байхдаа "Та нар юу хийсэн юм яагаад баривчлагдав” гэж асуухаар бараг хэн ч шалтгаанаа мэддэггүй байсан. Нэг өдөр нэг эрээс асуухад тэрээр " Би гэртээ унтаж байхад орж ирээд баривчилсан. Гэр бүлтэй минь авч явахдаа "Чиний өвөө тагнуул байсан” гэж хэлсэн. Гэтэл би өвөөгөө амьдралдаа огт хараагүй, мэдэхгүй” гэж билээ. Эдгээр хүмүүсийн олонхи нь ямар ч шалтгаангүйгээр шоронд ордгийг би тэнд ажиллахдаа мэдэж авсан. Тэр цагаас хойш би хоригдлуудтай ширүүн харилцахаа больсон.
Шоронд байсан хамгийн муухай мэдрэмжээ ярих уу даа?
Тийм үе зөндөө. Намын дарга нарыг шоронд хорихгүй. Шууд өлсгөлн нохдод бариулж, түүнийг нь хамт ажиллаж байсан, намын гишүүдэд бас бидэнд үзүүлдэг. Зарим үед шоронд оргох босох үйлдэл гарвал тэнд хоригдож байгаа ах дүү нараар нь оргосон хэн нэгнийг цаазлуулдаг. Үхэхгүйн тулд ээжийгээ хүү, нөхөр нь нөхөр нь эхнэрээ, эмээгээ ач охин нт хөнөөж байлаа. Би үргэлж эрх мэдлийн талд байсан болохоор тэр бүхнийг биелүүлэхээс өөр ямар ч аргагүй. Гэхдээ тэнд ажиллах цогцсуудыгоршуулахыг харах, энд тэнд хүн амиа алдахыг харах ямар хэцүү байсныг би мартахгүй. Тэнд хянагч нар уйлах хориотой. Оршуулах ёслол гэж болдоггүй. Албаны хүмүүс "Хувьсгалын эсэргүү үхлээ. Тэгэхээр уйлах шалтгаан байхгүй” гэж хатуу анхааруулдаг байсан.
Тэгээд хэзээ тэнд ажиллахаа больсон бэ?
Эцэг минь Хойд Солонгосын талаар хэдэн муу үг хэлсэн нь матаасчдын чихэнд хүрч түүнийг шууд л урван тэрсэлсээн хэрэгт буруутгасан. Тэр үед эцэг минь амиа хорлохоор шийдсэн. Ээж, хоёр ах дүү минь Хөдөлмөрийн намын идэвхтэй гишүүн байсан ч нэмэр болсонгүй, бас л тамын шорон луу ачигдсан. Тэгээд л би хурдан зугтаж хэдэн сар нуугдаж байгаад Хятадаар дамжин Өмнөд Солонгос руу гарсан. Цэргээс хоригдол болохгүй ганцхан арга зам нь энэ байсан. Намайг юу хүлээж байсныг би маш сайн мэдэж байлаа. Азтай бол шоронд өлсгөлөнгөөр үхэх эсвэл дүүжүүрийн олс нэг бол өлсгөлөн зэрлэг нохдод бариулах гэх мэт аймшигтай хувь тавилан угтаж байсан.
Та одоо Сөүлд амьдарч байна. Юу хийдэг вэ?
Өмнөд Солонгосын Кеонкукийн их сургуулийг төгссөн. Одоо үндэсний аюулгүй байдлын талаар хичээл заадаг. Мөн "Хойд Солонгос дахь Хөдөлмөрийн шоронг устгая” байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг.
Яагаад энэ бүгдийг олон улсын төвшинд илчлэх хэрэгтэй гэж үзсэн юм бэ?
Ийм шоронгууд байдаг гэдгийг дэлхий нийт мэдвэл хүний эрх дорд үзэгдсэн
олон хүний амийг аварч болно гэж боддог. Эдгээр шоронгоо хүлээн
зөвшөөрч, хаалгыг нь нээлгэхийн тулд Пхеньянд дарамт шахалт үзүүлэх
ёстой. Гэвч тэд ийм шорон байдаггүй гэж гүрийсээр байгаа. Ийм аймшигтай
шоронгууд байдаг гэдгийг дэлхий нийт мэдвэл дарамт шахалт нь нэмэгдэж,
200 мянган хүний амийг аврах боломж байгаа гэж бодож байна.
Орчуулсан: Г.Солонго
АГШИН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих