Наадмаас хойш ам.долларын ханш огцом
чангарсан. Үүнтэй зэрэгцээд юанийн ханш өсч 300 гарчихаад байгаа. Ийн
валютын савлагаанаас болж өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна.
Валютын ханшийн хэлбэлзэл иргэдийн амьдрал хэрхэн нөлөөлж буй талаар
иргэдээс лавлалаа.
ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИИ БАРААНЫ ҮНЭ ӨСӨӨД ЦАЛИНГААРАА АМЬДРАХАД ХЭЦҮҮ БОЛЛОО
Сонгинохайрхан дуургийн иргэн Г.ОЮУНГЭРЭЛ:
-Маш их нөлөөлж байгаа. Яг үнэнийг хэлэхэд маш хэцүү болсон. Бүх юмны үнэ өссөн. Махны үнэ хүртэл нэмэгдээд хоногийн хоолоо залгуулахад улам хүндрэлтэй болоод байна. Бүх хүнд адилхан хэцүү байгаа байх. Худалдаж авдаг хэрэглээнийх
УРЬДЧИЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ БОЛОХООР ИРГЭДЭД ХҮНД ТУСЧ БАЙНА
Сонгинохайрхан дуургийн иргэн Б.ОРХОН:
-Мэдээж нөлөөлж байгаа. Нөлөөлж байгаагийн шалтгаан нь төр засгаас болсон. Манай эрх баригчдад ямар ч мэдрэмж алга. Урьдчилж арга хэмжээ аваагүй болохоор ард иргэдэд хүнд нь үнэ өсөөд байгаа хэрнээ цалин нь маш бага, хаанаа ч хүрэхгүй байна. Доллар, юань өссөн сургаар худалдаачид үнээ нэмчихдэг. Ийм болохоор урд хормойгоор авч хойд хормойгоо нөхөөд амьдарч байна даа. Эрх баригчид юу ч хийхгүй байгаа нь харамсалтай. Эдийн засгийг тогтворжуулна гэж ярьж байгаа ч яг үнэндээ мэдрэгдэж байгаа юм алга. Валютын ханшийг тоггвортой барьж чадахгүй байгаа нь Засгийн газрын буруу. Эрх баригчид үүргээ биелүүлж чадахгүй байна. Монгол төгрөгийг үнэгүй дүүлчихлээ. Ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байх. Долларын ханш улам чангарвал ард иргэд сөхрөх болно.
ДОЛЛАРЫН XAHШ АРАЙ ДЭНДҮҮ ӨСЛӨӨ
Баянгол дуургийн иргэн Т.БАТБОЛД:
-Ер нь өдөр ирэх тусам хэцүү болж байна. Өнгөрсөн жилүүдэд арай гайгүй байж. Энэ Засгийн үед улам л хэцүү боллоо. Худалдан авах чадвар өмнөхөөсөө илүү муудаж амьдрал өдөр хоногоор доройтож байна. Долларын ханш арай дэндүү өслөө.
ХҮМҮҮСИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР БУУРСАН НЬ АНЗААРАГДСАН
Сонгинохайрхан дуургийн иргэн Д.ХАШ-ЭРДЭНЭ:
-Тогтвортой ажил эрхэлдэг хүмүүст нөлөөлөх нь бага байгаа гэж бодож байна. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүст хамгийн их нөлөөлдөг. Миний хувьд тогтмол ажил эрхэлдэг болохоор цалингаа цагтаа аваад л явж байна.
Энэ бүхнийг зохицуулж болдоггүй юм байх даа. Засгийн газар ажлаа хийгээсэй. Ийм цаг үед амарч зугаалах эрх байхгүй шүү дээ. Өдийд эдийн засгаа сайжруулах талаар ярьж байх ёстой хүмүүс таг чиг байна. Нөгөө эдийн засгийг эрчимжүүлэх хоног нь одоо дуусах дөхөж байгаа байх. Гэтэл олигтой ажил хийсэнгүй. Тэгэхдээ олонхи хүмүүсийн худалдан авах чадвар буурсан нь анзаарагдсан. Өнөө маргаашаа аргацаасан байдалтай л байдаг болж. Төр засаг дорвитой ажил хийх цаг нь болсон. Иргэд рүүгээ чиглэсэн юм хиймээр байна. Эрх баригчдын хийж байгаа ажил олон түмэнд анзаарагдахгүй байна шүү дээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих