Хуучнаар 22-ын товчооны ойролцоо орших "Дорнын цас" ХХК-ийн Хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо.
Тус нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон холбогдох албаныхан оролцсон юм.
Манай улсын жилийн бетоны хэрэгцээ 600-700 мянган метр куб байдаг. Тэгвэл 10 сая доллараар боссон тус үйлдвэр жилд 200-250 мянган метр куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Түүнчлэн зах зээлийн үнээс 30 хувь хямд, чанар сайтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангахын сацуу 70 гаруй хүнийг ажлын байртай болгож байна.
Үйлдвэрийн захирал А.Амар-Отгоны ярьснаар "Цаашид энэ бетон үйлдвэрлэх технологиороо тоосгоны үйлдвэр байгуулан ажиллах бөгөөд ингэснээр олон хүнийг ажлын байраар хангах боломжтой болно” гэсэн юм.




Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих