Хэрлэн сумын төвөөс мал бүхий иргэдийг гаргах захирамжийг хотын
удирдлага гаргасан. Харин уг шийдвэрийг иргэд ихэд эсэргүүцэж байна.
Өнөөдөр тэд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан бол Хэрлэн сумын
удирдлагын шаардлагаар өнөө өглөө бэлчээрт гарсан малыг журамлан машин
саатуулдаг хашаанд "хорьсон”. Хэрлэн сумын захирагч Д.Мөнхтөрийн
хэлснээр хотод 46-н мал бүхий өрх байгаа. Олон хүний эрх ашиг цөөн
хүнээс болж хохирох ёсгүй. Бид малтай өрхийг гаргах л болно гэж
мэдэгдсэн. Ингээд өнөөдөр албадан гаргах ажиллагаа эхэлжээ. Хэдийгээр
хотод олон тооны мал байх нь зохимжгүй боловч нөгөө талаар мал төрийн
хамгаалалтад байна гэсэн хуулийн заалт, мөн МУ-ын иргэн хаанач ч ажиллаж
амьдрах эрхтэй гэсэн байдаг. Одоо хүйтний улирал болж байгаа, хоёр
үнээтэй өвгөн хөгшин хоёр хотын захад амьдрах хэцүү. Тэгээд ч өвлийн
улиралд аймгийн төвийн мал хашаанд тэжээгддэг. Тэгэхээр хотын төвөөр
холхиод байх нь юу л бол. Ногоон байгууламж сүйтгэнэ гэсэн ойлголт
байхгүй. Хэрлэн сум өвөл ургадаг мод тариагүй л юм бол. Мал бүхий
өрхийг гаргаж болох ч эхлээд тэдний амьдрах орчинг бүрдүүлэх нв зүйтэй
болов уу. Тодорхой газар зааж өгөөд тэнд нь гэрэл цахилгаан, утасны
сүлжээ гээд орчин нөхцлийг нь бүрдүүлж өгсөний дараа бол болох юм.
Тэгэлгүйгээр та нар малтай юм биднээс тусдаа байх ёстой гээд гадуурхаж
болохгүй байх.
Ядахдаа энэ өвлийг өнгөрөөгөөд урин дулаан цагт шийдвэрээ хэрэгжүүлж болохгүй юм болов уу, гэсэн иргэд ч цөөнгүй байсан. Хотын удирдлага энэ тал дээр анхаарлаа хандуулж гаргасан зарлигаа эргэж харна байх гэж найдах л үлдлээ.
Малаасаа бузартах Монгол цөөн биз ээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих