Азийн
зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Боксын
эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Отгондалай өмнөө таарсан учраа бүхнээ
ялсаар аваргын алтан медалийн төлөө шалгарч үлдлээ. ОУХМ Д.Отгондалай
өчигдөр мөнгөн медалийн төлөө Японы Сатоши Шимизүтэй 3:0 харьцаагаар
ялалт байгуулсан юм. Тэрбээр алтан медалийн төлөө Филиппин боксчин Чарли
Суареcтэй хүч сорино. Монголын боксчид Азийн наадмаас алтан медаль өмнө
нь авч байгаагүй бөгөөд Дорнод нутгийн хүү Доржнямбуугийн Отгондалайгаа
уухайлан дэмжицгээе.
Боксын тэмцээн манай цагаар 13 цагт эхлэх бөгөөд манай тамирчин Д.Отгондалай дөрөв дэх ээлжинд гарч ирнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих