Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс
хоёр аймгийн нутагт боом, тарваган тахал гарсныг анхаарууллаа. Завхан
аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тус аймгийн иргэн 44 настай, эрэгтэй Д өнгөрсөн сарын 21-нд зургаан
тарвага агнаж, махыг нь идсэн байна. Гэтэл түүнээс тарваган тахлын
сэжигтэй тохиолдол илэрч өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ
үргэлжлүүлэн хийж байгаа аж. Гэхдээ урьдчилсан онош тарваган тахлын
булчирхайн хэлбэр байж болзошгүй гэж гарчээ.
Одоогийн байдлаар өвчтний ойрын хавьтлын 40 хүнийг илрүүлж, эрүүл
мэндийг нь хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж хөл хорио
тогтоожээ. Мөн Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүн боомоор өвчилсөн нь
ЗӨСҮТ-ийн шинжилгээгээр батлагджээ. Иймд малчин иргэд гэнэт мал үхвэл
малын эмчид яаралтай хандаж, шалтгааныг тогтоолгох, үхсэн мал амьтантай
харьцахгүй байх, шаардлага гарвал бээлий өмсөх, үхсэн болон өвчилсөн
малтай харьцсаны дараа халуурах, толгой өвдөх, хар тав бүхий шарх гарах
зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай
хандахыг зөвлөсөн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих