Ирэх жилийнхээ төсвийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн баталсан байх учиртай. Хуулиараа тусгайлан заагаад өгчихсөн. Хэрэв амжиж батлаагүй бол УИХ-ыг тараахаар Үндсэн хуульдаа "хатуу” хуульчилсан байдаг. Гэвч 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахад ердөө наймхан хоног дутуу байна. Одоогийн байдлаар хоёрдугаар хэлэлцүүлгээ ч хийгээгүй бөгөөд цаад нь хоёр ч шат дамжлага хүлээж байгаа юм. Мэдээж УИХ-ын нэгдсэн чуулганаар Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй. Хэлэлцэхгүйн шалтгаан нь энэ төслийг оруулж ирүүлсэн Засгийн газар огцорсон учраас шинэ Засгийн газар бүрэлдсэн цаг үед л хэлэлцэх боломжтой болно. Тэгэхээр шинэ Засгийн газар хэзээ бүрдэх бол, бүрдсэн сайд нарыг шууд дэмжиж батлаад явах уу гэдэг асуудал гарч ирч байгааг бие даагч гишүүд онцолж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих