Хаалга, хувцасны шүүгээ өөрөө онгойх
Кинон дээр ийм үзэгдлийг их харж байсан байх. Оргүй хоосон зүйл биш учир сүнстэй холбоотой кинонд энэ үзэгдлийг их ашигладаг байна.
Хаалгаа хаагаад өрөөнөөс гараад буцаад ирэхэд нилээн томоор нээгдсэн байдаг уу? Мөн шургуулга чинь өөрөө онгойсон тохиолдол байсан уу. Нидерландын Сүнс судлаач Эммонсийн тайлбарлаж байгаагаар сүнс байгаагийн классик дохио бол хаалга шургуулгатай холбоотой хачин зүйлс гэжээ. Таны аз болоход ихэнх тохиолдолд гэрийн нэг гишүүн онгойлгочоод мартсан байдаг. Харин ганцаараа байгаа тохиолдолд бүх зүйл 2%-д хамаарагдах зүйл болно. Эхний удаад та огт тоохгүй. Харин 2 дахь 3 дахь удаагаас нуруугаар чинь хүйт дааж эхлэх болно.

Хана тааз тогших, маажих чимээ
Танай хана хэт нимгэн биш бол хажуу айлын тогшилт маажилт танд сонсогдохгүй. Их тод сонсогдож байгаа бол танай гэрээс гарч байна гэсэн үг. Ийм дуу чимээ ихэвчлэн хүн унтаж байх цагаар гардаг. Ийм дууг сонсож байсан уу. Гэхдээ ийм чимээ гарах шалтгаанууд сүнснээс өөр маш олон шалтгаанууд байгаа.

Гэнэт маш хүйтэн болох
Emmons-ын хэлж байгаагаар сүнс болон янз бүрийн инергитэй холбоотой хөдөлгөөнөөс болж түр зуурын цочир хүйтрэл хүнд мэдэгддэг гэжээ. Гэхдээ энэ мэдрэгдэх тойрог нь маш жоохон зайг эзэлдэг учир зогсож байгаа байрлалаа өөрчлөхөд хангалттай.

Электрон зүйлс зарим нэгэн этгээд зүйл хийх
Угаалгын өрөө болон бусад өрөөний гэрэл асах, унтрах үзэгдэл. Телевизээ асаагаагүй байхад өөрөө асах. Унтаад өглөө сэртэл тв чинь асаалттай юу ч гарахгүй байх үе эвгүй шүү. Ихэнхдээ орой унтраагаагүй юм байхдаа гэж бодсоор өнгөрдөг.

Хэн нэгэн нэрээр чинь дуудах, дуудсан зүгт очиход хэн ч байхгүй байх
Яг тэр гэхэд хэцүү хоолойгоор чиний нэрийг дуудах. Ихэвчлэн гэртээ ганцаараа байх үед ийм зүйл тохиолддог. Яагаад гэхээр олуулаа байх үед ийм зүйл болсон ч анзаардаггүй. 00-ын өрөөнөөс хэн нэгэн дуудах шиг болоод гүйгээд очсон хэн ч байхгүй байх. Унтаад сэрэхэд хэн нэгэн дуудаад байгаа юм шиг сонсогдох.

Сонин мэдрэмж сонин үзэгдлүүд тодорхой нэг цагт ажиглагдах
Үүрийн 4 цагт хэн нэгний хөлийн чимээ тааз шалан дээр сонсогдох. Эсвэл зарим зүйлс байрнаас хөдөлсөн байх. Карант тодорхой нэг цагт байнга нээгдэх.

Өөрийнхөө дууг бичсэн чинь цаана нь бүдэг хоолой бичигдсэн байх
Дуулсан дуугаа бичээд буцаагаад сонстол хачин чимээ дундуур нь орсон байх. Эсвэл гэртээ олон хүний бичлэг хийсэн чинь дунд нь сонин хоолой орсон байх зэрэг тохиолдлууд ажиглагдах. Туршаад үзэж яагаад болохгүй гэж 20-30 минутын дууны бичлэг хийгээд сонсоод үзэж болно.
Сүүдэр харагдах
Булан тохой, хаалганы үзүүрт сүүдэр дүрс хальт харагдах. Хэн нэгэн араар чинь өнгөрч нөгөө өрөөрүү орох шиг болох. Араас нь очиход хэн ч байхгүй байх. Ийм үзэгдэл том, олон өрөөтэй байшинд их ажиглагддаг.

Хүн харагдах
Унтаад сэрэх үед хэн нэгэн чамайг хараад зогсож байх. Эсвэл коридорт харанхуйд ямар нэгэн хүн зогсож байх зэрэг үзэгдэл их ажиглагддаг. Хамгийн гол нь тэдгээр хүмүүс чамайг цоо ширтээстэй байх нь маш эвгүй мэдрэмжийг дараа нь үлдээдэг. Хүмүүс ихэнхдээ хальт анзаараад өнгөрдөг. Харин дараа нь юу байсан талаар бодож үзээд бие нь хүйт даан айцгаадаг байна.

Дээрх 9 үзэгдэл танай гэрт ажиглагдаад байвал нэг юм бодох хэрэгтэй. Бүх хүмүүс ямар нэгэн биет байгааг мэдэрдэг. Тиймээс гэртээ хоргодсон сүнсэнд инергээ соруулахгүй байх арга хэмжээ аваарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих