
Х.Болорчулуун өнгөрсөн 10 дугаар сард тойрогтоо хийх уулзалтаараа 3
дугаар багийн иргэдтэй уулзаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон
бөгөөд хуралд ирсэн нийт иргэдийн хүсэлтийн дагуу тус багийн иргэн гэр
оронгүй, олон хүүхэдтэй эмэгтэй болох Өлзийхутагийн Наранцэцэг,
Цэрэнбалжирын Нарантуяа нарт гэр олгохоор болсон билээ.Уг амлалтынхаа
дагуу Гишүүний санаачилгаар Дорнод гурил ХХК-ны зүгээс олгож буй 4
ханатай иж бүрэн өргөө цагаан гэрийг өчигдөр түүний бие төлөөлөгч
Д.Ууганчимэг, багийн Засаг дарга Нарангэрэлийн хамт гардуулан өглөө.
Эндээс харахад 2 иргэнд гэр өгч буй мэт харагдавч, цаана нь 2 айлын
нийлсэн 10-аад хүүхдүүдийн ирээдүйд эрүүл энх, цэвэр дулаан орчинд өсч
торних орчинг бүрдүүлэн өгч байгаа буянтай үйлс юм. Мөн тус багийн
хуралд ирсэн нийт 114 иргэнд 50 хувийн хямдралтайгаар төмс өгсөнд багийн
иргэд баярлаж талархаж байгааг Засаг дарга нь уламжилж байлаа.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=6366
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих