УИХ-ын гишүүн Д.Зоригт бизнесменүүдтэй
нийлж "Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ
эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан хэрэг гарсан. Гэвч УИХ-ын
гишүүн Д.Зоригт өөрөө мөрийтэй тоглоогүй гэх тайлбарыг өгч байгаа.
Тэгвэл баттай эх сурвалж эрхэм гишүүн Д.Зоригтыг "Макс” группийн захирал
Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, УИХ-ын
гишүүн асан Д.Загджав нар хамт тоглож байгаад баригдсан гэх мэдээллийг
өгч байгаа юм.Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Өнгөрсөн баасан гаригт "Вояж" зочид буудалд хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?
-"Вояж" зочид буудалд хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригдсан. Цагдаагийн байгууллага шалгаж, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243-т зааснаар мөрийтэй тоглох гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна.
-Мөрийтэй тоглосон эрхмүүдийн дунд УИХ-ын гишүүн Д.Зоригт мөн нөлөө бүхий эрхмүүд байсан гэж байгаа?
-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шаардлагатай гэвэл прокурорын байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=6420
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих