Хилийн цэргийн 306-р ангийг МУ-ын баатар П.Чогдонгийн нэрэмжит болголоо.
Саяхан болж өнгөрсөн аймгийн ИТХ-ын 9-р хуралдаанаар уг шийдвэр гарсан.
П.Чогдон нь Халхын голын байлдаанд маршал Х.Чойбалсангийн удирдлага
доор байлдаж гарамгай гавъяа байгуулснаас гадна баруун хилийн тулгаралт
Оспаны дээрэмчдийг цохих тулалдаанд оролцож байсан эрэлхэг дайчин билээ.
Өөрөө баатарлагаар тулалдсан төдийгүй удирдаж явсан дайчдаас нь Н.
Жамбаа, Д. Гуулин, Э. Шийлэг нар Монгол улсын баатар цол хүртсэн
түүхтэй.Н.Мөнхсайхан /Dnews.mn/
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=6637
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих