-Улиран одсон 2014 он Боловсролын салбарт багагvй шинэчлэлт хийгдэж, хөгжил дэвшлийнхээ гараанаас гарсан он боллоо гэж олон хvн дvгнэж байна. Салбар хариуцсан сайдын хувьд ямар бодолтой явна?
-Өнгөрсөн 2014 онд vндэсний хэмжээнд "Бага боловсролын сургалтын цөм" хөтөлбөрийг албан ёсоор эхлvvлж чадлаа. Энэхvv хөтөлбөрийг хэрэгжvvлэхийн тулд 2013 онд бvтэн жилийн хугацаанд 40 лаборатори сургуульд туршиж vзсэн юм.
Ингээд шинэ хөтөлбөр хэрэгжvvлэх зорилтот ажлын хvрээнд бага ангийн нийт 13310 багшийг бэлтгэж, сургасан. Өмнө нь багш мэдээлэл дамжуулж, хvчээр хvvхдэд ойлгуулж байсан бол одоо хvvхдvvд өөрсдөө мэдээллээ цуглуулж багцлан, олсон мэдээлэл дээрээ ажиллаж өөрсдийгөө хөгжvvлдэг, багш тvvнд нь тусалдаг болж байна. Таван жил суралцах явцыг нь ажиглан харж бие даах чадвартай болгох зорилготой сургалтын хөтөлбөрийг 2012 оноос хойш боловсруулж цэгцлээд 2014 оноос орон даяар нэвтрvvлж эхэлсэн.
Энэ хөтөлбөрийн гол зорилго нь богино хугацаанд Монгол хvvхдийн тухайлсан цадавхийг нээн хөгжvvлж, нэг насных нь амьдралын зорилго, ажил vйлсийнх нь vндсэн чиглэл болгоход л оршиж байгаа юм.
Орон даяар хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөр ирээдvйн олон арван мянган урлаг, спортын одод, зохион бvтээгч инженерvvд, төрөл бvрийн өндөр мэргэжлийн мэргэжилтнvvдийг бэлтгэн гаргах гол суурь бааз болно гэдэгт бид тун их итгэлтэй байгаа.
-Дээд боловсролын шинэчлэлийн талаар өнгөрсөн 2014 онд ямар ажлууд амжуулсан бэ. Ойрын хугацаанд vргэжлэн явагдах ямар шинэчлэлт, vйл ажиллагаа төлөвлөсөн бол?
-Дээд боловсрол, инженерийн хөтөлбөрийн шинэчлэлт ихээхэн хурдацтай явагдаж байгаа. "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг Японы Засгийн газартай хамтран есөн жилийн хугацаанд хэрэгжvvлэхээр боллоо. Японы Засгийн газраас жилийн 0.2 хvvтэй 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч, 20 жилийн хугацаанд төлөхөөр болсон.
Мөн Монголд 2.5, Японд хоёр жил сурах бакалаврын хос хөтөлбөрт 320, магистрантур, докторантурт 160, зэргийн бус сургалтад 325, "Коосэн” сургалтад 200 хvн сургах гэж байна. Товчхондоо Японд 1000 инженер бэлтгэх төсөлд гарын vсэг зурж, Монгол инженерийн шинэ эрин vеийг эхлvvлэх энэ том төслөө эхлvvлж чадлаа. Анхны оюутнуудаа бэлтгэх vvрэгтэй багш нарынхаа бэлтгэл ажлыг хангуулж эхлээд байгаа.
Яг энэ ажилтай зэрэгцээд бvх сургалт, тоног төхөөрөмж, сургалтын орчин нь Япон стандарттай гурван "Коосэн” сургалтын төвийг нээж, анхны элсэлтээ авсан нь томоохон дэвшил гэж хэлж болно. Энэ нь 10 дугаар ангиасаа эхлээд таван жилийн хугацаанд Япон стандартаар инженерийн сургалтад хамрагдахдаа Японы сургалтын хөтөлбөрөөр Япон багш нараар хичээл заалгаж, яг л Япон инженер сургууль төгсөхдөө ямар мэдлэг, мэргэжил, дадлагатай болоод төгсдөг тэр хэмжээнд бэлтгэгдэнэ гэсэн vг юм.
Ерөнхийдөө Монголын инженерийн боловсрол дэлхийн тэргvvлэх тvвшинд ойртох анхны алхмуудаа хийсэн нь 2014 онд дээд боловсролын системд гарсан томоохон дэвшил гэж дvгнэж байгаа. Хамгийн их бахархаж байгаа зvйл маань Монголын шилдэг 100 залуу дэлхийн хамгийн шилдэг 100 сургуульд Монгол Улсын тэтгэлгээр суралцаж эхэлсэн нь оюун ухааны потенциал өндөртэй, аливаа шинэ соргог бvхнийг хурдан хугацаанд сурч мэдэх төрөлхийн авьяастай Монголчуудын хувьд оюуны маш том хөрөнгө оруулалт болно гэдэгт бvрэн итгэлтэй байна.
Дэлхийн шилдэг 100 сургуульд 100 оюутан сургана гэдэг нь өөрөө маш том тоо юм. Хvн амын тоотой нь харьцуулахад энэ бол их том тоо гэдгийг ганц хоёрхон жишээн дээр харж болно. Жишээ нь нэг сургуульд Монголоос гурван оюутан сурч байхад Бразилаас ганц оюутан сурч байгаа тохиолдол ч байна. Дэлхийн шилдэг 100 сургуульд сурч байгаа энэ 100 оюутан Монголын ирээдvйг ямар нэг хэмжээгээр тодорхойлолцох л болно.
-Энэ 2015 онд оюутнуудад нийтдээ хэчнээн төгрөгийн тэтгэлэг олгохоор төсвийн тодотголд суулгах бол. Vндэсний тэтгэлэг авах босго голч оноо нь 2.0 байна гэсэн. Энэ ер нь ямар vндэслэлээр гаргаж ирсэн тоо вэ?
-Дээд боловсрол эзэмшиж буй оюутан суралцагчдын нийгмийн баталгааг хангах замаар боловсролын чанарын тvвшинг нэмэгдvvлэх, суралцагчдын суралцах идэвхийг эдийн засгийн хөшvvрэгтэй зөв уялдуулж дэмжих зорилгоор 2011 оны долоодугаар сарын есний өдөр Монгол Улсын Их Хурал "Дээд боловсролын санхvvжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийг баталсан.
Үндэсний тэтгэлэг авах босго голч оноог 2.0-оор тогтоосон нь Дээд боловсролын санхvvжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн vндсэн зорилго болон нийт суралцагчдын улсын дундаж сурлагын голч оноо 2.5-2.7 байгаатай уялдуулан тогтоосон тоо гэж ойлгож болно. Цаашид жил бvр голч оноог vе шаттай нэмэгдvvлэх зарчим баримталж байгаа.
2015 оны төсөвт Vндэсний тэтгэлэг олгох оюутны тоо 101 мянга 981, нийт санхvvжилт нь 71 тэрбум 590 сая төгрөг төсөвлөгдсөн байгаа.
-Шинэ Засгийн газар гарч ирснээр Шинжлэх ухааны салбарыг цомхотхож, эрдэм шинжилгээний ажил явуулах бааз суурь руу халдаж эхэллээ гэж эрдэмтэд бухимдаж байна. Ер нь энэ салбарын ирээдvй ямархуу өнгө төрхтэй харагдаж байгаа вэ?
-Шинжлэх ухааны салбарт томоохон амжилтууд гарч байгааг та бид харж байгаа. Vндсэндээ Монгол Улсын Vндэсний хэмжээний таван их сургуулийг судалгааны сургууль болгох суурь баазыг нь бэлдэж байна.
Хэдийгээр улсын эдийн засаг, санхvvгийн байдал тийм сайнгvй байгаа ч 2014 онд 10 гаруй тэрбум төгрөг шийдэж өгсөн. Тэгээд ч Боловсролын салбарыг боломжийн хэрээр төсөв санхvvгээр хангасаар ирснийг хэлэх ёстой.
Шинжлэх ухааны дэд бvтцийг дэлхийн жишигт нийцсэн шинэ шинжлэх ухааны судалгаа хийх бололцоог бий болгох анхы алхмыг 2014 онд тавьж чадлаа. Монгол судлаачид гартаа дэлхийн тэргvvлэх зэргийн судлаачдын барьдаг багаж тоног төхөөрөмжийг барьж, тэдний хэмжээнд шинжлэх ухааны нээлт гаргах орчин нөхцөл бvрдэх эхлэлийг ямар ч гэсэн тавьчихлаа.
Одоо Монголын эрдэмтэд Нобелийн шагнал хvртэж байгаа дэлхийн тэргvvлэх эрдэмтэд, судлаачидтай өрсөлдөх хэмжээнд ажиллах орчин нөхцөл бvрдэж эхэллээ гэж дvгнэж болно. Маш авьяаслаг олон эрдэмтэд гадаад, дотоодод бэлтгэгдэн ирж байна.
Одоо тэдний ажиллаж амьдрах нөхцлийг улам сайжруулах, дэлхийн тэргvvлэх судалгаа хийх нөхцөл байдалд илvv ойртуулах ажлыг цогцоор нь хийж гvйцэтгэх ажил хvлээгдэж байна. Товчхондоо 2014 онд Боловсролын салбар бага, дунд, ахлах, дээд, шинжлэх ухаан гээд бvх салбарт ихээхэн амжилттай ажиллаж чадлаа.
Эх сурвалж:
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=7166
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих